“Ассошейтэд пресс” агентлаг үзэгчдийн санал асуулгаар энэ оны шилдгүүдийг тодруулжээ. Үзэгчдийн санал асуулгын дараа шилдэг уран бүтээлчээр Женнифер Лоуренсийг тодруулсан байна. Санал асуулгад АНУ-ын мэдээллийн агентлагуудын 70 гаруй сэтгүүлч, ажилтан идэвхтэй оролцож, энэ оны урлагийн салбарт хамгийн их дуулиан шуугиан дагуулсан уран бүтээлчдийг нэрлэжээ. Энэхүү санал асуулгаар Лоуренс нийт 15, Майли Сайрус 14 санал авчээ. Лоуренсийн хувьд кино Академийн шилдэг жүжигчний шагнал, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болж байсан юм. Харин Майлий Сайрусын хувьд эхээс төрсөн биеэрээ клипэд тоглосноороо олон нийтийн анхаарлыг татсан. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтад Адель, Лэди Гага, Тина Фей, Бетти Уайт нар мөн багтжээ.