“Миний цүнх “түргэн тусламжийн сав” л гэсэн үг. Гутал өнгөлөгч, хэрэгтэй хэрэггүй цаас, тэмдэглэл, чек, бохь, амны алчуур, түрийвч, түлхүүрнүүд гээд л. Ямар ч үед аль нэг нь хэрэг болдог болохоор алинаас нь ч хагацаж болохгүй.”-Ийм бодолтой явдаг бүсгүйчүүд цөөнгүй. Гэтэл мэдрэмж сайтай залуучууд эмэгтэй хүний цүнх рүү нэг өнгийгөөд л, бүхнийг мэдчихдэг гэнэ.
Дүүрэн гамшиг:
Бараг л гарт тааралдсан бүхнээ хамаад цүнх рүүгээ чулуудчихдаг. Цүнхний халаас тусгаарлалыг ялгаж тус тусад нь цэгцтэй хийнэ гэдэг ойлголт чамд үгүй. Ийм цүнхний эзэн энгийн бөгаад тодорхой, нээлттэй бүхэнд дуртай. Харин дотуур тамиртай, нууцлагдмал хүнд дургүй. Хэт нарийн мэдрэмж шаардсан бүхнийг түүнээс хол байлгах хэрэгтэй. Иймэрхүү ажлаас тэр амархан залхах төдийгүй үүнээс болж ууртай, сэтгэлийн хямралтай болох магадлалтай.
Тэд “ямар ч асуудал байхгүй” гэсэн уриатай амьдардаг. Хүнтэй танилцаж хэл амаа олохдоо хялбар, салж сарнихдаа ч амар. Тэд багтаамжтай том цүнхийг илүүд үздэг бөгөөд бүх зүйлээ тэндээ хийгээд санаа нь амардаг. Цүнхэндээ хийсэн зарим нэг юмаа ор тас мартчихдаг. Ийм цүнхний эзэн бүсгүйчүүд гадаад төрхөндөө нилээд цаг зарцуулдаг. Тэд ажлаа сайн хийдгийн сацуу хэрэггүй зүйл, хов живэнд ч их цаг үрдэг.
Гамшгийн эсрэг:
Шаардлагатай бүхэн гарынх нь дор буй. Хурц тод өнгийн цүнх хэзээ ч сонгодоггүй, зөөлөн өнгөтэй, ажил хэрэгч маягийг загварыг илүүд үздэг. Ийм цүнхний эзэн бүсгүйчүүд тайван зантай, ухаалаг. Тэр өөртөө итгэлтэй эелдэг харьцаатай, нухацтай бодож зөв шийдвэр гаргадаг. Мөн аливааг зохион байгуулах авъяастай.
Цуглуулгын цүнх:
Кино, жүжгийн ашиглагдсан тасалбар, үнгэгдсэн цор, ажлын төсөл, төлөвлөгөө, зүү утас, ашигтай зөвлөгөө бүхий сонин сэтгүүлийн хайчилбар, ил захидал, дугтуй, зураг..Ийм цүнхний эзэд мөрөөдөмтгий, төсөөлөн бодох чадвар сатай, чухал нухацтай ажилд тийм ч дадмаг бус.
vХэзээд бэлэн:
Байхгүй юм гэж байхгүй цүнх. Нөөц нүдний шил, эмийн цуглуулга, утасны дугаар бүхий бяцхан дэвтэр, дезодарант, хумс засах хэрэгслүүд, янз бүрийн түлхүүрийн цуглууглга, зүү утас гэх мэт. Ийм их нөөцтэй цүнх ажиласг туршлагатай ухаалаг эмэгтэйг илэрхийлдэг. Сайхан сэтгэлтэй, тусархуу, ихэвчлэн айлын том хүүхдүүд байх нь бий. Үүргэвч маягийн хэмжээтэй, багтаамтай, хөнгөн цүнхийг илүүд үздэг.
Ажил хэрэгч:
Цүнхэндээ тэмдэглэлийн дэвтэр, мэргэжлийн сэтгүүл, шинэ сонин, хавтас, нэг биш нилээд хэдэн үзэг балтай явдаг. Тооны машин ч байж магадгүй. Иймэрхүү зүйл агуулсан цүнхний эзэн олон төрлийн авъяастай, олон янзын ааштай байдаг. Тэд өөртөө маш итгэлтэй, хошин шог зан багатай, бүрэгдүү байдлаараа ялгардаг. Ийм эмэгтэйчүүд олон халаас, тасалгаатай цүнх сонгохыг илүүд үздэг.
goolingoo.mn