1-р бөгөөд хамгийн чухал дүрэм: Хацрыг тослогтож гялалзуулахгүй байх. Ингэхийн тулд хуурай пүдр тавьж байх, тосон биш усан суурьтай тос хэрэглэх, мөн тос уугч цаас ашиглана.
2-р дүрэм: Хацар өнгөлөгчийг хацарны дунд хэсэгт түрхэх. Хацар өнгөлөгчгүй үед бусад хүний нүдэнд хамгийн түрүүнд том хацрын яс тусдаг. Тиймээс зөв тавьсан хацар өнгөлөгч нүүрний хэлбэрийг засаж өгнө.
3-р дүрэм. Ази эмэгтэй болгон өндөр нарийн хамар мөрөөддөгтэй адил, европ эмэгтэйчүүд том хацрын ястай болох гэж хүсдэг, тиймээс ч Америкт хацрын ясыг өндөр харагдуулах гэж силикон хийдэг хагалгаа элбэг байдаг.
Гадаад сайтуудаар нүүр будахыг заасан хичээлүүд, гэрэл сүүдэрийн заавар нь ихэвчлэн хацрын ясыг өндөр харагдуулах будалтууд байдаг тул тэдгээр зөвлөгөөг дагахдаа бодолтой байх нь зөв. Хацрын хамгийн өндөр хэсэг дээр сүүдэр тавьж өгнө. Сайн уусгахаа та мартуузай. Том хацрын ястай нүүрэнд зориулсан гэрэл сүүдэр тавих заавар зургийг орууллаа