Америкийн реалити-шоуны од Ким Кардашьяны хойт эцэг Брюс Женнер 64 насандаа хүйсээ солиулж, эмэгтэй хүн болохоор хатуу шийдсэн гэнэ. Түүнийг бүхий л насных нь туршид эмэгтэйлэг шинжтэй гэсэн яриа дагалдаж яваа юм байна. Гэлээ ч Брюс ч гурван ч удаа гэрлэж, зургаан хүүхдийн эцэг болсон юм.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Брюс Женнер насаараа өөрийнхөө жинхэнэ тэмүүллээс татгалзаж явахаас залхаж, эмэгтэй хүн болохыг хүсэх болсон гэнэ.
“Эргэн тойрныхон нь түүнийг эрэгтэй гэхээсээ эмэгтэйлэг гэж харсаар ирсэн. Гурван ч удаа гэрлэж, зургаан хүүхэдтэй болсон ч гэсэн мөн чанараасаа Брюс бүхий л насаараа зугтаж явахаас залхсан байж болох юм” гэж ойрын гэх эх сурвалж хэвлэлд ярьжээ.
Брюс Женнер Ким Кардашьяны эх Крис Женнертэй 22 жил ханилсны дараагаар саявтар салсан юм. Гэр бүлээ цуцлуулсан нь түүнийг эмэгтэй хүн болохдоо бэлтгэж буйн эхний дохио гэж хэвлэлээр таамаглаж байна.