Үлгэрт гардаг Үнсгэлжин шиг жижигхэн хөөрхөн хөлтэй хүүхнүүд улам бүр ховордож байна. Бүсгүйчүүдийн хөл сүүлийн үед улам бүр томорсоор байгааг судлаачид мэдэгджээ. Сүүлийн 20 жилд эмэгтэйчүүдийн хөл томорч гутлын хэмжээ нь 36.5-аас 38 размер болжээ. Энэ нь одоогийн хүүхнүүд эмээ нараасаа нэг см урт хөлтэй болсон гэсэн үг гэнэ.Том хөлтэй хүүхнүүд зовлон ихтэй байдаг. Бараг 75 хувь нь таарах размерийн гутлаа хайгаад олдоггүй тул ихэнхи нь сэтгэлзүйн дарамттай явдаг аж. Хэрвээ 40 размерээс дээш гутал өмсдөг бол гутал гуталдан авах нь бараг ичгүүртэй нэр төрөө гутаалгасан явдал болдог гэнэ.