Хайртай залуугаа өөртөө татна гэдэг тун ярвигтай асуудал. Гэсэн ч үнэхээр хайртай бол та түүнийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Тэгвэл хайртай залуугаа өөртөө татахын тулд яах ёстой вэ. Мэдээж, гоо сайхан, гадаад үзэмжиндээ анхаарч, хувцас хунараа тохируулж өмсөх, зан харьцаагаа өөрчлөх гээд олон арга бий. Гэтэл сэтгэл зүйчдийн нотолж буйгаар эдгээрээс гадна хамгийн их холбогдолтой зүйл нь тааламжтай үнэр байдаг гэнэ. Та туршаад үзээрэй.
Сарнай. Сарнай эцгийн тосыг байнга 4 хэрэглэдэг хүмүүс бусдад нэн тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг. Үүний нууц нь сарнайн тосноос жигд, гэгээлэг ч энерги ялгаруулдагт байдаг гэнэ.
Цайны мод. Энергийн хэлбэр дүрсийг сэргээж өгдөг. Мөн ичимхий зангаас салгадаг.
Гаа. Гааны тос нь энергийн давхаргын нөхөн сэргэлтийг эрчимжүүлдэг увьдистай. Ингэснээр хайртай хосуудыг харилцан ойлголцоход маш сайнаар нөлөөлдөг.
Шар дэр. Хэрэв чи худал хуурмаг, үнэнч бус зүйлтэй тулгарсан бол шар дэр сэтгэлийн хямралыг анагаах болно.
Зандан. Зандан бол дорнын тансаг үнэртэн. Үүний тос нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам нэмэгдүүлж, эерэг сайн энергийн давхаргыг улам зузаан болгож, муу бүхнээс хамгаалдаг домтой.
Ванилин. Ванилийн тос нь хосуудын харьцааг улам сэргээж, төгөлдөржүүлдэг.
Нимбэгний мод. Нимбэг амьдралд аз жаргал, амжилт авчирахад нөлөөлдөг. Нимбэгний модны тос нь атаархал, шалтгаангүй хардалтаас хамгаалдаг.