Бэлэн мөнгө гар дээрээ байлгах 7 шалтгаан

Бидний ихэнх маань бүх зүйлийг гарын дор хялбаршуулсан байдлаар байлгах дуртай болжээ. Жишээ нь өглөө босоод онлайнаар эсвэл гар утаснаасаа банктайгаа холбогдох эс бөгөөс аяга кофег захиалж уухыг, эсвэл интернетийн үйлчилгээг ашиглан юу дуртайгаа авахыг хүсэх болсон нь нууц биш.

Сүүлийн үед гарч, олон хүний анхаарлыг татаад байгаа смартфоны загвар болгон дээр онлайн борлуулалтын үйлчилгээний менюг оруулсан байдаг нь зээлийн картын үйлчилгээний нэг хэлбэр юм. Уг үйлчилгээг ашиглан банкинд байршуулсан мөнгөөрөө юу дуртайгаа хийх боломжийг өргөн цар хүрээнд бий болгож өгсөн нь үүнийг гэрчилэх биз. Гэтэл хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө зайлшгүй байх олон шалтгаан байдаг гэдгийг тэд ч бид ч мартаад байх шиг. Энд зөвхөн эмийн сангаас эм худалдаж авах тухай яриагүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.

“Consumerology: The Market Research Myth, the Truth About Consumers and the Psychology of Shopping” номыг зохиогч, өргөн хэрэглээний барааны мэргэжилтэн Филип Грейвс бэлэн мөнгө гар дээр зайлшгүй байлгах олон шалтгааныг судлаж ирсний дотор хамгийн чухал хэд хэдэн шалтгааныг бид та бүхэнд хүргэх гэж байна.

Хэрэв та жижиг бизнес эрхлэдэг бол . . .

Жижиг бизнесийн үйл ажиллагаа эрхлэдэг хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл бол зээлийн карт ашиглан төлбөр хийсэн үйлчлүүлэгч нарт жижиглэнгийн худалдаа эрхлэгч нар заавал өгөх ёстой хариултыг өгч чадахгүй байх явдал. Зээлийн картаар дамжуулан төлбөр хийж байгаа үйлчлүүлэгчдийн төлбөрөөс болон төлбөр авч байгаа компаний гүйлгээний дүнгээс хамааран банк шимтгэл авдаг учраас үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёр талд хоёуланд нь хохиролтой байдаг. Энэхүү “татвар” нэртэй шимтгэл нь үйлчлүүлэгчийг хохироогоод зогсохгүй жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хортойгоор нөлөөлдөг. Учир нь тухайн компаниас нэгж бүтээгдэхүүн дээр тогтоосон үнэ дээр банкны шимтгэлийг мөнгийг оруулснаар үйлчлүүлэгч нар боломжийн өртөгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авч чадахгүйд хүрдэг.

“Жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шинэ технологи нэвтрүүлэхэд зардал ихтэй байдгаас шалтгаалан аль болох хямд өртөгөөр бизнесээ босгохыг хичээдэг. Тэдний ихэнх нь зээлийн картаар төлбөр тооцоогоо хийхийг хүсдэггүй. Энэ нь ч тэдэнд алдагдалтай байх бас нэг шалтгаан нь болдог. Тиймээс тэд бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийхийг илүүд үздэг” гэж Грейвс ярив.

Маш бага төсөвтэй бол . . .

Санхүүгийн төлөвлөгөө гаргагчдын өгдөг номер нэг зөвөлгөө бол сарынхаа төсөв болон өрөө бэлэн мөнгөөр тооцож, барагдуулдаг байх юм. Учир нь маш олон хүн дансан дахь мөнгөө буруу тооцоолж зарцуулснаас болж нилээн хүнд байдалд ордог. Тиймээс бэлэн мөнгө гар дээрээ байлган зарцуулах нь илүү чухал.

“Жишээ нь хүн бааранд орохдоо төлөвлөж байснаасаа илүү ихийг үрэх магадлал өндөр байдаг тул бааранд орохоосоо өмнө тэдийг зарцуулна гээд бэлэн мөнгөтэй орсон тохиолдолд хэзээ ч илүү гаргаж үрдэггүй. Сарынхаа цалинг гар дээрээ бэлнээр байлгадаг хүмүүс карманы мөнгөтэй явдаг хүмүүсээс бага зардал гаргадаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг” гэж Грейвс өгүүлэв.

Технологийн мэдлэггүй бол . . .

Шинээр бий болж байгаа техник технологийн дэвшлүүдийг амьдралдаа бүгдийг нэвтрүүлэх гэж хичээх хэрэггүй гэдгийг юуны өмнө танд аминчлан зөвлөх байна. Учир нь шинэ технологи болгон өөрийн гэсэн “мөнгө идэх” аргатай тул түүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь: гар утсаараа та дэлхийн хаанаас ч, хэдийд ч, хэнтэй ч ярьж болно гэж рекламддаг ч тэр үйлчилгээг ашигласныхаа төлөө та тэрнээс хэд дахин ихийг төлбөрт нь тушаах хэрэгтэй болдог. Мөн зөөврийн компьютерийн хэрэглээ улам дэлгэрэхийн хирээр гарах зардлууд нь жижиг хирнээ сараар эсвэл бөөнд нь тооцож үзэхэд маш их гарсан байдаг. Энэ бүх зардал зөвхөн таны халааснаас гардаг гэдгийг ч та бас санаж байхад илүүдэхгүй биз.

“Та гар утаснаасаа интернетэд холбогдон мэдээлэх авах хэрэгтэй болоход тэд өмнөөс чинь үйлчилгээ авах эрх алга гэвэл та тэдэнд дуртай ч дургүй ч мөнгө төлөх шаардлагатай болно. Харин бэлэн мөнгөтэй бол та тэр үйлчилгээг бүхлээр нь авах шаардлагагүй зөвхөн хэрэгцээнийхээ хирээр хэрэглэх боломжийг эдлэж чадна” гэж Грейвс зөвлөж байна.

Гэнэтийн тохиолдлуудад . . .

Хүний амьдралд гэнэтийн янз бүрийн явдал ёстой нөгөө “гай газар доороос” гэдэг шиг  санамсаргүй тохиолддог тул ямар ч үед гарын дор бэлэн мөнгөтэй байх нь чухал. Дэлхий дээр бидэнд хамгийн түрүүнд тусламж болж чаддаг зүйл бол банкин дахь данс биш, гарт дахь бэлэн мөнгө юм. Танд яаралтай хэрэг болоод банкнаас мөнгө авах шаардлагатай боллоо гэхэд тэд өмнөөс чинь маш олон баримт бичиг бүрдүүлээд ир гэвэл танд ямар санагдах бол? Ийм зүйлтэй нүүр тулж байсан хүмүүс танд мөнгөө гар дээрээ байлгахыг л зөвлөх байх.

“Гар дээр бэлэн мөнгө байх нь танд бат найдвартай гэсэн сэтгэгдлийг байнга төрүүлдэг. Түүнээс өөр юу ч таньд ийм сэтгэгдлийг өгч чадахгүй. Санамсаргүй гэнэтийн явдал тохиолдлоо гэж бодоход та кармандаа бэлэн мөнгөтэй байвал хялбар аргаар цаг алдалгүй хурдан шийдвэрлэж чадна. Үгүй бол та нэмэлтээр нилээн их мөнгө үрэх хэрэг гарна ” гэж Грейвс ярив.

Хэн нэгнээс нуугдах шаардлага гарвал . . .

Банкинд данстай байснаас гар дээрээ бэлэн мөнгөтэй байх нь илүү давуу гэдгийг нотлох нэг зүйл бол энэ. Гэхдээ энэ зөвөлгөө гэмт хэрэгтнүүдэд зориулсан зөвөлгөө биш гэдгийг та бүхэн ойлгоорой. Хүний амьдралд зайлшгүй шалтгаанаар өөрийгөө нийгмээс, хүмүүсээс тодорхой хугацаагаар нуух хэрэг олон гардаг. Тэр үед хүнд хамгийн сайн нөхөр, туслагч болж чадах зүйл бол бэлэн мөнгө.

“Ялангуяа ийм зүйл бизнес эрхлэгчид болон арилжаа хийдэг хүмүүст элбэг тохиолддог. Ийм хүмүүс банкны данс ашиглахаасаа илүүтэйгээр бэлэн мөнгийг илүүд үздэг. Учир нь тэд дансанд оруулсан мөнгөндөө татвар төлдөг өгдөг учраас тэр мөнгийг бизнестээ ашиглахыг дээрд үздэг” гэж Грейвс өгүүлэв.

Биеэ даахаар шийдсэн бол . . .

Хүн төрөлхтөн санхүүгийн бэрхшээлээс болж байнга бие биенийхээ эрхшээлд ордог. Хүү, охин нь ээж аавынхаа, ээж нь гэртээ байдаг, аав нь ажилдаг бол тэр гэрт аав бусдыг эрхшээлдээ байлгана. Ажил дээр жирийн ажилчид даргынхаа эрхшээлд байнга байдаг. Тэгээд тэдний юу хий гэснийг та дуулгавартайгаар хийдэг. Танд ийм зүйл тохиолддог уу? Та тэдний нэг мөн үү? Энэ асуултуудыг өөртөө нэг тавиад үзээрэй. Хариулт нь ихэвчлэн тийм гэж гардаг. Тэгвэл та яагаад одооноос энэ эрхшээлийг өөрөөсөө холдуулах аргыг хайж болохгүй гэж.

Та сарынхаа цалинг аль болох бага үрэхийг хичээн гар дээрээ бэлнээр нь байлгахыг оролдоод үзээрэй. Тэр үед таны сэтгэл санаа огт өөр байх болно гэдгийг Грейвс танд амлаж байна.

Орон гэргүй хүмүүст туслахыг хүсвэл . . .

Аливаа буяны үйлсэд сайн дураар хандив өргөхийг хүсч байвал та бэлэн мөнгөөр үүнийг хийх хэрэгтэй. Дансаар дамжуулж мөнгө хандивлахад таниас шимтгэл авах тул та шимтгэлд төлсөн мөнгөө ч гэсэн орон гэргүй хүмүүст хандивлах боломжтой болно. Мөн ямар нэг олон нийтийн газраар үйлчлүүлээд гарахдаа талархсан сэтгэлээ бэлэн мөнгөөр илэрхийлж байх нь чухал. Таны өгсөн цайны мөнгө картаар дамжиж ирсэн тохиолдолд заримдаа очих ёстой эзэндээ очиж чаддаггүйг та мэдэх үү?

“Бусдыг баярлуулж, тэдэнд буйн үйлдэх нь сайхан хэрэг ч та өөрийгөө болон бусдыг хохироохгүйн тулд мөнгөө ухаалгаар зарцуулж, бас хэрэглэж сурах хэрэгтэй. Маш олон хүн буруу ойлголтынхоо улмаас хэн нэгэнд дандаа хонжоо гаргаж байдаг гэдгийг тэр болгон хүмүүс анзаардаггүй нь харамсалтай” гэж Грейвс тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕССНЬЮС.МН

санаторий аквалооescorts dubai


Бэлэн мөнгө гар дээрээ байлгах 7 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex