Хэн нэгэн аятайхан залууг хараад дурлачихжээ гэж бодъё. Энэ бол сэтгэлийн хөөрөл байх нь олонтаа. Гэхдээ та түүнд дурлаж байгаа бол мэдрэмжтэй л бүсгүй юм. Түрхэн зуурт ч гэсэн хүнд дурлах нь ганцхан эмэгтэйчүүд ч биш бас эрчүүдэд маш их эрч хүчийг өгдөг.
Дурласан хүн заавал гадаад байдал, ажил төрөлдөө анхаарч эхэлдэг. Мэдээж, түүндээ таалагдахын тулд шүү дээ. Тэгвэл дурлахын хажуугаар өөртөө ашигтай өөрчлөлт хийж болохыг мартаж болохгүй.
Зарим хүүхнүүд шиг учиргүй бодолд автаад, уйлж хайлаад цагаа үрэх хэрэггүй. Харин үүний оронд түүндээ өөрийнхөө тухай зөв төсөөллийг өгөхийг хичээ. Үүний тулд чаддаг мэддэг бүхнээ ашигла. Өөрөөр хэлбэл, танд ямар давуу тал байна, түүнийгээ ашигла үг.
Харин хэтэрхий түүнд ойртох оролдлого хийхээс болгоомжил. Яагаад гэвэл, эрчүүд хэдийгээр дуртай байсан ч гуйх тусам гэдийдэг хачин хүмүүс. Ер нь эмэгтэйчүүд уян зөөлөн сэтгэлтэй болохоороо жаахан сэтгэлийн өөрчлөлтөө хэт дөвийлгөж дурлалтай эндүүрдэг.
Ингэж зохиомлоор үүсгэсэн хайр дурлалаа зөв удирдаж чадвал сул дорой зуршлуудаа мартаж өөрчлөгдөж болох магадлалтай. Ямартай ч өөрийгөө үнэн сэтгэлээсээ дурласан эсэхээ шалгаж үзээрэй.