Амтанд нь хөтлөгдөж болохгүй хүнс

Нэрийн хоол, гарын зууш гэхчилэн хамгийн хамгийн тодотголтой амттануудаар чимсэн шинэ жилийн баярын ширээ баян бас чамин байх нь ирэх оны өнгийг бэлгэдэж буй хэрэг хэмээн эзэгтэй пар илүүтэй анхаардаг.

Иймээс ирсэн зочид дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ амсууламгүй тансаг зоогийг хэтрүүлж хэрэглээд асуудалд орох тохиолдол ч гардаг. Гэхдээ аливаа амттан хэмжээг нь тааруулбал бүгд эм шиг.

Харин хэтрүүлбэл ходоодны дайсан хор болж хувирах нь ч бий. Ялангуяа өвлийн улиралд хүнсний зарим нэрийн бүтээгдэхүүнд анхааралтай хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Онцгойлон энэ удаа шинэ жилийн баярын ширээнд заавал байдаг хүнснээс болгоомжтой хэрэглэхээс аргагүй зургааг нь танилцуулж байна.

Дарсан өргөст хэмх

Хэрэв та гэрийн нөхцөлд давсалж гар аргаар дарсан өргөст хэмхэнд нугасгүй бол өвлийн улиралд жаахан болгоомжтой байхад илүүдэхгүй. Давсны илүүдэл хоол боловсруулах эрхтний асуудалгүй нэгэнд ч хүндрэл учруулж мэднэ. Даршилсан байцаа, дарсан өргөст хэмх аль алинд цууны хүчил ордог. Үүний хүчээр араанд уусах амт нь улам илүү болж, хүмүүсийн хоолны дуршлыг тун ихээр татдаг.

Амтанд нь болоод хэтрүүлээд идчихвэл ходоод өвдөх, хямрахаас гадна хоол боловсруулах эрхтний эмгэгтэй хүний хууч хөдөлгөх гэмтэй. Тиймээс ялангуяа шинэ жилээр давсалсан бүтээгдэхүүнийхээ хэрэглээнд хязгаар тавих хэрэгтэй шүү.

Мандарин

Шинэ жил гэхээр л мандарины сэнгэнэсэн үнэр хамар сэтлэн сэтгэлд баяр хөөр авчирдаг байсан тухай өнөөгийн залуус сонсвол инээд нь хүрэх байх л даа. Гэвч яалт ч үгүй мандарин шинэ жилийн баярын гол амттаны нэг. Хэдийгээр мандаринд хүний дархлааг сайжруулах хамгийн хэрэгтэй амин дэм С витамин их хэмжээгээр байдаг ч элдэв харшлыг өдөөгч аллерген түүнээс дутахгүй бий.

Мөн чихрийн шижингийн шинж тэмдэг илэрсэн хүнд мандарин сөрөг нөлөө үзүүлнэ. Эрүүл хүн ч мандарин ихдүүлж идвэл ходоод өвдөхөөс эхлээд түвэг учруулж мэднэ. Тиймээс өвлийн улиралд болгоомжтой хандах хэрэгтэй хүнсний нэгд мандариныг оруулдаг.

Сахар болон сахар орлуулагч

Амттанаас татгалзах эр зоригтон хэр олон бол. Шинэ жилийн баярын ширээг ч бялуу, чихэр жимсгүй төсөөлөх аргагүй. Гэтэл хэтрүүлж хэрэглэсэн сахар түүнийг орлуулагч хүний биед сайнаасаа илүү саар нөлөөтэй. Учир нь хүний бие нэг дор их хэмжээний чихэрлэгийг шингээх чадвар тун муу. Тиймээс хэтэрсэн чихэр хүний дархлааг сулруулж, бодисын солилцоог муутгадаг.

Сахар орлуулагч мөн л аюул дагуулж мэднэ. Хоолны дуршлыг нэмэгдүүлж, амттаны хамааралд оруулахаас гадна биеийг усгүйжүүлэх муу талтай.

Өтгөн шөл

Үхрийн махны өтгөн шөл халбагдаж суух хүйтэнд тун ч таатай. Тэгээд ч монголчуудын хувьд тарган мах чанаад шөлөнд нь ногоо, гурил хаяад хөлс дуслуулан идэхээс хэзээ ч буцахгүй. Гэтэл махны өтгөн шөл, дээр нь давс бас тос өөх ихтэй бол ходоод, элэг, арван хоёр нугалаа гэдэснээс гадна зүрх судасны үйл ажиллагаанд ч таагүй нөлөө үзүүлж мэдэх тул болгоомжтой хандах хэрэгтэйг эмч нар зөвлөдөг.

Давсалсан загас, улаан түрс

Давсны илүүдсэн хэрэглээ хүний биед мууг бид мэднэ. Тиймээс олонх нь цагаан хорын нэгээс татгалзаж бага зэргийн давстай хоол хүнсийг илүүд үзэх болсон. Далайн хүнсэнд дуртай хүмүүс шинэ жилийн, баярын ширээгээ давсалж утсан май загас, улаан, хар түрсээр өнгө алаглуулан чимдэг.

Ийм төрлийн бүтээгдэхүүн манай зах дэлгүүрүүдэд ч хангалттай өргөн сонголттой байдаг болсон цаг.

Бага давстай май загас болон түрс амархан муудах эрсдэлтэй. Түүнээс гадна элдэв химийн бодисоор баяжуулсан байх магадлалтай тул далайн амттанаас хорхойгоо дарах төдийхнийг л амсахад хангалттай гэдгийг сануулъя.

Нов ногоон навч

Тэсгим өвлийн хүйтэнд ч хүлэмжнээс хураасан нов ногоон салаатны навч, элдэв төрлийн нарийн ногоог цоо шинээр нь хэрэглэх боломж бий болсон. Гэхдээ манай хувьд голдуу л урд хөршөөс импортоор авчирсан ногоо жимс хэрэглэж буй.

Хүйтэн сэрүүний улиралд хэчнээн дулаахан хүлэмжинд тарьж буй ч өсөлтийг нь дэмжих бордоо, химийн нэмэлт зайлшгүй шаардлагатай. Тиймээс өвлийн цагт худалдаж авсан ногоо жимсээ сайтар угааж, дараа нь буцалсан усанд 40 орчим минут сойх хэрэгтэй. Энэ нөхцөлд хорын хэмжээ буурдаг.

 

чехол на macbook air 11classy escorts


Амтанд нь хөтлөгдөж болохгүй хүнс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex