Таны нөхөр, найз залуу тань танд хайртай эсэхийг мэдье гэвэл дараах асуултуудад хариулаад үзээрэй. “Тийм” гэж хариулсан асуулт тутамдаа “1 оноо” өгөөрэй.
1. Хайртай хүн чинь танд анхаарал халамж тавьж эхэлбэл та гайхдаг уу?
2. Хэдэн өдрийн турш таны сэтгэл ямар нэг зүйлээс болж хямарч гэж бодъё. Хайрт чинь өдөр утасдаж таны сэтгэлийг засч өгдөг үү?
3. Шалтгаангүй байхад таныг байн байн тэвэрч таалдаг уу?
4. Танд таалагддаггүй өөрийнхөө сул талыг засахыг хичээж байсан уу?
5. Таны сул тал, гаргасан дутагдалыг амархан уучилдаг уу?
6. Таны бодол, хүсэл сонирхлыг хүндэлж чаддаг уу?
7. “Надтай бараг хамт байхгүй юм” хэмээн танд хэлж гоморхдог уу?
8. Таны хобби, сонирхдог зүйлийг тань асуудаг уу?
9. Ажил ихтэй хүнд өдрүүдэд таны ажилд тусалдаг уу?
7-9 оноо: Танд баяр хүргэх нь зүйтэй юм. Сонгосон хүн тань үнэхээр чин сэтгэлээсээ таныг хайрладаг юм байна. Та хоёрын хайр сэтгэлийн холбоо бат бэх юм байна.
4-6 оноо: Нөхөртөө эргэлзэж, гайхах хэрэггүй. Танд хайртай боловч гаднаа ил гаргадаггүй юм байна
3-аас дээш оноо: Таныг арай л дутуу хайрлаж байгаа бололтой. Гэхдээ та өөрөө ч гэсэн нөхрөө бас л дутуухан хайрладаг аж. Дээрх асуултуудыг дахин нэг уншаад, биеэ яаж авч явдагаа хянаж үзээрэй. Тэр хүн рүүгээ байн байн утасдаж бай. Өөрийг нь анхаарч сэтгэл тавьсан үед хэн ч төвөгшөөхгүй. Хааяа та ялимгүй зүйлд гомддог бол удтал тунирхаж, зовоодгоо болих хэрэгтэй. Түүний сул талыг ойлгож уучилж сэтгэлээрээ хандаж чадах юм бол таныг улам их үнэлэх болно шүү.