ШИНЭ ДЕЛИ. /Voice of Russia/. Энэтхэгийн “Шехтар” нүд судлалын төвийн нүдний эмч, эхнэрийхээ шүдийг үнэт чулуугаар гоёсон Чандрашехтар Чаван нүдийг онцгой гялалзсан сайхан харагдуулах, алмаазан хүрээтэй контакт линз бүтээжээ.
Түүний эхнэр нь саяхан шүдээ алмаазаар бүрүүлсэн юм. Хүмүүс үнэт эдлэлд дуртайг ойлгосон учир алмаазан хүрээтэй контакт линзүүд бүтээхээр шийдсэн гэж тэрбээр ярив.
“Миний бүтээлд хүмүүс янз бүрээр л хандаж байна. Хүмүүсийн зарим нь үүнийг үнэхээр “солиотой хэрэг” гэж үзэж байхад, олонх нь үүнд дуртай байна. Энэ линзийг Болливудад хамгийн алдартай зүйлсийн нэг болно гэдэгт найдаж байна” гэж нүдний эмч Чаван хэллээ.
Алмаазан чимэглэлтай цаг, нүдний шил зэрэг гоёл чимэглэлийн эрэлт хэрэгцээ Энэтхэгт өсч байгаа юм.
Болливудын олон од гялалзуулагч линзийг худалдаж авсан байна. Нэг хос линз 15 мянган доллар аж.
Г.Доржханд