Унталгүйгээр хамгийн хол гүйж дэлхийн дээд амжилтыг эвджээ
- Views819
- Likes0
ВЕЛЛИНГТОН. /Xinhua/. Шинэ зеланд эмэгтэй унтаж амралгүйгээр 500 км гүйж, дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Шинэ Зеландын хамгийн том хот Оклендын “Окленд Домэин” цэцэрлэгт хүрээлэнг 47 настай Ким Аллан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөөний 6:00 цагаас эхлэн тойрч эхэлсэн байна.
Тус улсын Вайкото мужийн иргэн, дөрвөн хүүхдийн ээж тэрбээр 86 цаг гаруй гүйж, өнгөрөгч амралтын өдрийн өглөөний 8:35 минутад 500 км-т хүрч, “унталгүйгээр хамгийн хол зайд гүйсэн эмэгтэйчүүд”-ийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг эвдсэн гэнэ.
Өмнөх дэлхийн дээд амжилтыг АНУ-ын гүйгч Рэм Рид 2005 онд 80 цагт 486 км гүйсэн амжилтааар эзэмшиж байсан юм.
Г.Доржханд МОНЦАМЭ
Унталгүйгээр хамгийн хол гүйж дэлхийн дээд амжилтыг эвджээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |