Жастин Бибер Twitter хуудаснаа урлагаа орхиж байгаагаа мэдэгдлээ

Дэлхийн алдарт залуу дуучин Жастин Биберийн шинэ бөгөөд сүүлчийн цомог тун удахгүй худалдаанд гарахаар болсон билээ. Тэгвэл энэхүү цомгоо гаргасныхаа дараа тэрээр урлагийн тайзаа орхих болсноо албан ёсоор мэдэгдлээ.

 

Зул сарын өмнөх өдөр тэрээр Twitter хуудаснаа “ Миний эрхэм хүндэт найзууд минь би урлагийн тайзаа орхихоор болсноо албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн бичсэн бөгөөд үүнийг 100 мянган хүн Дахин Жиргэж (Retweet), 80 мянга нь дэмжсэн (Favorite) байна.

Жастин сүүлийн үед өгсөн ярилцлагууддаа өөрийн хийж байсан шүүмжлэл дагуулсан үйлдэл бүрийнхээ тухай их ярих болсон билээ. Лос-Анжелосийн “Power 106” радиод шууд ярилцлага өгөх үеэрээ “Хүмүүс намайг оддын өвчинд нэрвэгдсэн, их зантай хэмээн боддог ч би үнэндээ их зантай хүн биш. Би үргэлж л хүмүүсийг хайрлаж, тусалж байдаг. Магадгүй хүн л юм чинь заримдаа алдаа гаргаснаа нуух зүйлгүй. Би шинэ хүн болохын тулд өөрийгөө эрдмээр чимэхийг хүсч байна” хэмээн хэлсэн бол “Дараагийн галт тэрэг тун удахгүй ирнэ” хэмээх 90 минутын уран сайхны киноны тухай “TMZ” сайтад ярилцлага өгч байхдаа “Бразилд байхдаа биеэ үнэлэгчтэй холбогдсон, гудамжны хана дээр график зурсан, Аргентины төрийн далбаагаар шал арчсан гэх хэргүүд бүгд л ардаа томоохон шалтгаантай гэдгийг минь та бүхэн ойлгоорой” хэмээн Жастин нулимсаа барьж чадаагүй байна.

Тэрээр сүүийн үед шуугианы эзэн байсан төдийгүй ойрын үед сэтгэл санаа нь тогтворгүй байгаа тухай ойрын эх сурвалж нь мэдэгдсэн байна.

Анх 2009 гаргасан “Baby” дуугаараа Гиннест бүртгэгдэж, дэлхий даяар 50 сая цомог борлуулж, 17 оронд тоглолтоо хийж байсан түүний амьдралаас сэдэвлэсэн баримтат кино “Never say never” 2011 онд, “Believe” 2013 онд дэлгэцнээ гарч байсан дуучин залуу ийнхүү 19 насандаа урлагаа орхилоо.бампер для iphone 4 купитьescorting services


Жастин Бибер Twitter хуудаснаа урлагаа орхиж байгаагаа мэдэгдлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.