Эмэгтэй хүний тархи эр хүний сэтгэл татам сайхныг яаж үнэлдэг вэ?

37bf2d 2184 x678

Эмэгтэй хүний тархийг сканердсан үр дүнгийн шинжилгээ огт өөр зүйлийг харуулдаг. Эр хүний сэтгэл татам байдлыг үнэлж дүгнэхдээ эмэгтэйн тархи ой санамжтай холбоотой хэд хэдэн хэсгүүдийг идэвхжүүлдэг.

Хувьслын утга учраар эр хүний зан авирын бүх нарийн ширийн зүйлийг тогтоох нь дасан зохицох стратеги юм. Зуун мянган жилийн турш эмэгтэйчүүд үр хүүхдүүдээ бүрэн бие дааж хамааралгүй болтол нь өсгөн хүмүүжүүлдэг байсан.

Эх болох гэдэг нарийн төвөгтэй ажил бөгөөд хүмүүст тэр нь амьтдынхаас хамаагүй илүү төвөгтэй байдаг. Эмэгтэйчүүдийг үр удмаа хооллож, тэдэнд анхаарал халамж тавьж байх үеэр тэдэнд түшиг дэмжлэг, хамгаалалт зайлшгүй хэрэгтэй байдаг.

Балар эртний цаг үед эмэгтэйн хамтран амьдрагч нь үхсэн үед орлох хүн олох гэж маш их цаг хугацаа, хүч зарцуулдаг байжээ. Эр хүн эмэгтэйгээ нүдээр харж маш түргэн үнэлэх чадвартай.

Эмэгтэй хүн эрэгтэйг зүгээр л хараад, тэр үнэнч шударга хүн үү, итгэл найдвартай юу, 50 метрийн зайнаас зэрлэг үхрийг чулуугаар шидээд алж чадах чадвартай юу, олсон олзоо хуваах уу зэрэг бүгдийг ойлгож мэдэж чадахгүй.

Орчин үеийн эмэгтэйчүүд эрэгтэйгээ өчигдөр, гурван хоногийн өмнө, гурван сарын өмнө юу ярьж байсныг санаж байх ёстой. Тэр эр хүүхдэд яаж ханддаг, цагаан цайлган санаатай юу, өгөөмөр үү гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Тэр ээжтэйгээ яаж харьцаж байна, ямар ажил хийж байна, урьд өмнө ямар ажил хийж байсан зэргийг эмэгтэй мэдэж байх ёстой. Эмэгтэй түүний хөрөнгө чинээний байдлыг үнэлж дүгнэдэг.

Зөвхөн үүний дараа эмэгтэй тэр эрэгтэйг байнгын хамтрагчийн үүрэгт тохирох эсэхийг шийднэ. Эр хүний гэрэл зургийг хараад, тэр эмэгтэй иймэрхүү шинж төрхтэй бусад эрчүүдийг дурсан санаад, дараа нь тэдний хувийн шинж чанарт дүн шинжилгээ хийнэ.

Үүний дараа эмэгтэйн тархи эдгээр чанаруудыг зургийг нь харж байгаа эрэгтэйд холбож өгнө. Бусад эрчүүдээс авсан мэдээлэлд үндэслэн сэтгэл судлалын төвөгтэй бодлого бодохын нэг адилаар тухайн эрэгтэйн зан чанарыг үнэлж дүгнэдэг.

Гэхдээ энэ бол үнэлгээ зөв байна гэсэн үг биш. Эмэгтэй хүн зүгээр л түүний танил эрчүүдийн шинж чанарыг үндэслэн төсөөллийн дүр бий болгож байна.

Эмэгтэйн тархи эр хүний хамтрагчийн чадамжийн үнэлэх үнэлгээг цуглуулж байх зуур эр хүн эмэгтэйг нэвт шувт анхааралтай ажиглаж амждаг. Эмэгтэйчүүд яагаад хэзээ ч юуг ч мартдаггүй, яагаад эрчүүдийг эмэгтэйчүүдийг нүдээ бүлтийтэл ширтдэг гэж үглэж байдгийг одоо та ойлгосон байх.

Гэрлэхээр завдаж буй хосын 79% орчим нь бодсоноо хэрэгжүүлдэг боловч эдгээр гэрлэлтийн зөвхөн 18% орчим нь 10 гаруй жилээр хамтран ажилласан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: PLAYBOY MONGOLIA

чехлы на iphone 6independent uk escorts


Эмэгтэй хүний тархи эр хүний сэтгэл татам сайхныг яаж үнэлдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.