Энэ нь дэлхийн хүн ам өнгөрсөн жилийн яг энэ үетэй харьцуулахад 77 630 563-аар нэмэгдсэн гэсэн үг аж. Хамгийн өндөр өсөлттэй гарсан нь Энэтхэг. Тэд энэ хугацаанд 15,6 сая шинэ иргэн хүлээж авсан нь Хятад, Нигер, Пакистаныг ч ардаа орхихоор том амжилт болсон байна. Манай дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн нь 2012 он.
Найман тэрбумуулаа болох хугацааг 2025 он гэсэн тооцоог эрдэмтэд гаргаад байгаа юм. Харин Францын эрдэмтдийн хийсэн судалгаагаар бид 2050 онд 9,7 тэрбумуулаа болно.
Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч Хятад, Энэтхэгийн хувьд 2028 онд бараг тэнцэж тус бүрт нь 1,45 тэрбум хүн амьдардаг болно гэсэн тооцоог ч хүн амын бүтэц судлаачид гаргасан байдаг. Гэхдээ үүнээс хойш Хятадын хүн амын өсөлт буурч эхлэх бөгөөд харин Энэтхэгийнх өссөн хэвээр байх аж. Түүнээс гадна НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн хүн ам хөгширч байгаа гзсэн дүгнэлт хийжээ. Энэ байдлаас бидэнэ зуундлав гарч дийлэхгүй. 2100 он гэхэд манай гаригийн хүн амын дотор 60-аас дээш насныхны эзлэх хувь гурав дахин нэмэгдэж гурван тэрбум болно гэсэн тооцоо ч байгаа юм байна.
Г.УЯНГА
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН ШУУДАН