Загвар өмсөгч Т.Ундармаа: Халуун оронд амьдардаг тул монголын цасаа их санаж ирэх гоё!

IMG_0007

Угсаа, Утга зохиол, түүх, танин мэдэхүйн сар тутмын “Монголчууд” сэтгүүлийн хамгийн анхны дугаар эрхэм уншигч таны гар дээр очлоо.

Сэтгүүлээс ҮДБЭЧ-ын дэд дарга, найруулагч Н.Болдтой хийсэн “Магад би зуун жил хөдөлмөрлөж мартагдсан ганц өдөр нь мөнх амарна”, Нэрт зохиогчид хэлмэгдэж явсан тухай, Их монгол улсын харилцаа холбооны түүхээс, Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлууд, Гадаадын хүмүүс монголын тухай, Дорнын гоо бүсгүйн 10 шинж, Сүсэгтэн хүнд байнга хэрэг болдог тарни шившлэг, таны хувцаслалтын зурхай гээд олон олон сонирхолтой мэдээ мэдээллийг уншаарай.

Ингээд эрхэм уншигч та бүхэндээ тус сэтгүүлнээ  гадаадад монголынхоо нэрийг гаргаж, ажиллаж амьдарч яваа загвар өмсөгч Т.Ундармаатай ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

Түмэнжаргалын УНДАРМАА, туулай жилтэй, охины орд, Англи, солонгос хэлтэй, “Мiss Mongolia-2006″ тэмцээний ялагч болж улмаар Монгол Улсаа төлөөлөн Багамын Нассау хот, Малайзын Каула Лампур хотноо 2 удаа олон улсын тэмцээнд оролцож байсан.

Гавьяа шагнал: Монголын залуучуудын холбоооны тэргүүний залуу алтан медаль, хөдөлмөрийн алдар, “Бусдын төлөө буяны үйлстэн” өргөмжлөл, Дорнод аймгийн хүндэт иргэн.

-Анх тайзан дээр гарч байсан сэтгэгдлээс яриагаа эхлэх үү?

-Фотомодель хүн тайзан дээр гарах нь их ховор байдаг шүү дээ. Солонгос улсад сурч байхдаа 2003 оноос эхлэн LG-н спортын хэрэгслийн болоод, Home Shopping  сурталчилгаанд зургаа авахуулж ажиллаж эхэлсэн л дээ. Харин загварын тайзанд дээр алхаж байсан анхны тохилдол 2005 онд Монголдоо. Анх тайзан дээр алхах, анх нэвтрүүлэгт орох гээд анхны юм хэцүү байдаг. Тэр тусмаа нас бага охинд бүрч хүнд санагдаж байсан. Ингээд нэвтрүүлэгт оролцох, тайзан дээр алхах, ярилцлага хийх  гэх мэт их олон зүйлд суралцаж эхэлсэн. Мэдээж одоо бол хуримтлуулж авсан бүх зүйлдээ баярладаг.

-Загварын ертөнцийн оргил үе гэдэг бусад мэргэжлийг бодвол цөөхөн жил байдаг шиг санагддаг.Чиний хувьд тайзан дээр алхаж эхэлсэн үеэс одоо үе хүртэлхи хугацаан дахь хөгжил ямар байна?

-Ямар ч хүний, ямарч мэргэжилд оргил үе гэж байдаг. Модель хүн еөрийгөө сайхан авч яваад л байх юм бол харин ч нас явах тусам оргилуун явах болов уу. Хөгжил, цаг хугацаатайгаа уралдаж байдаг. Эргээд бодоход анх эхэлж байсан үеэс өөр байлгүй л яахав…

-Чамайг өсвөр насандаа шууд гадаадын модель агентлагуудтай гэрээ хийж байсан сураг дуулсан юм байна.

-Тиймээ /инээв/ Миний анхны ажил бол дасгал хийдэг тухайн үедээ шинээр худалдаанд гарч байгаа олон төрлийн спортын хэрэгсэл рекламдах зураг авалт, телевизийн нэвтрүүлэгүүд байлаа. Нэг удаагийн зураг авалтанд ороод 300 000 воны цалин авдаг байжээ. /инээв/ Арван зургаан настай охины хувьд миний авч байсан энэ цалин бол үнэхээр аймаар их мөнгө байсан шүү дээ.

Тэгээд л мэргэжилтэй болъё! гэж шийдээд Сөүл дахь “Model-Line” гэдэг тухайн үед Солонгос улсдаа топ гэгдэх цөөн агентлагийн нэгтэй гэрээ хийж, гэрээт модель болж ажлын гараа эхэлж байсан. Сөүлд гэртээ харихаар таксинд суугаад 1.2.3 тоолоход гудамжинд нь нэг их том самбар дээрээс өөрийнхөө зургийг олж хардаг модель болсон байлаа. Сөүл хотын таксинууд галзуу юм шиг хурдан явдаг /инээв/

IMG_0006-Монголдоо гэх юм бол Мисс Монголиа-2006 тэмцээнд “Интерконтинтали мисс” өргөмжилөл хүртэснээр чи олны хараанд өртсөн гэдэг. Тэр үеийн тэмцээнийхээ тухай дурсаач..?

-Одоо бодоход үнэхээр сайхан санагддаг. Миний хүүхэд нас загварын тайз, зураг авалтаар л амьдарч байсан юм шиг. Би тэр үед 19 настай байсан. Сөүлд олон жил амьдарч байгаад ирсэн болохоор монголоор муу ярьдаг байсан ч одоо бодоход зоригтой байж дээ. Гэхдээ би маш их хичээж байсан. Надад өдрийн хоол идэх зав гардаггүй байсан. Тэр л надад маш хэцүү санагддаг байлаа. Би хоолонд маш их дуртай. Өөрийхөө хэмжээнд хөдөлмөрлөж, сайхан амжилтуудыг олон гаргаж гадаадын тэмцээнд оролцож байхдаа өөрөөрөө бахархсан шүү. Хамгийн гол нь, би тэнд Монголоороо овоглодог учраас омогшиж бахархахаас гадна “монгол хүн”-ий тухай маш томоохон сурталчилгааг хийдэг шүү дээ. Олон улсын миссийн тэмцээн бол олон хоногийн хугацаанд дэлхийн олон орны хүмүүстэй хамт амьдарч, уралдаж, өрсөлдөж байгаа болохоор сэтгэлийн хат тэвчээр, эмэгтэй хүний мяндсан ухаан шаарддаг гэдгийг хэлэхийг хүсч байнаа.

-Намба гэж чиний хувьд,.?

-Төлөв түвшин, ухаалаг дөлгөөн ааш нь монгол эмэгтэй хүний чимэг, онцлог давуу тал гэж бодож байна.  Уян зөөлөн, энхрий ялдам, намбалаг хөдөлгөөн гэдэг нь эмэгтэй хүний намба төрхийг бүрдүүлэх байх л даа.

-Дэлхийн олон орноор явж үзсэн гэсэн. Хамгийн таалагддаг орон.

-Би их аялагч хүн болохоор нэг орон дурьдах боломжгүй нилээд хэдэн газрыг хэлье. Tahiti Арлын Воrа Воrа, Өмнөд Африк, Бутан, Maldives. Аялахыг хүсэгчдийн очоод үзвэл сэтгэгдэл төрүүлэх л газрууд даа. Гэвч миний хувьд хамгийн их санаж, очих бүрдээ “үнэр”-ийг нь мэдэрч самсаа шархирдаг онгоцны буудал бол “Чингэс хаан” олон улсын нисэх буудал. Тэнд хүлээж байгаа ээж, аавдаа үнсүүлээд, тэврүүлэх, гарч ирээд тэр л нэг… хүсээд байсан үнэрийг үнэртэх хамгийн их аз жаргал даа. Энэ л мэдрэмж намайг баярлуулдаг, бас уйлуулдаг, хүлээлгэдэг.

-Эмэгтэй хүний хамгийн эрхэм болгох зарчим чиний хувьд..?

-Хүн болгонд эрхэмлэх зарчим гэж байдаг байх. Миний хувьд бол хүнлэг байх, хүнийг хүндлэх, нөхөрлөлдөө үнэнч байх.

-Чи өөрийгөө өнгөтэй төсөөлбөл..?

-Хөгжилтэй асуулт байна. Би өөрийгөө хэзээ ч, нэг өнгөөр төсөөлж чадахгүй, тийм болохоор олон өнгө хэлэх гээд байх шиг байна /инээв/ Миний дуртай өнгө бол цагаан өнгө.

-Хувцас бурхан бие чөтгөр гэсэн үгийг өөрийнхөөрөө тайлбарла гэвэл..?

-Дээр үед сонсч байсан рекламны үг байна. Хоёр талтай философилог үг байна.

-Үнэртэн гоо сайхангүйгээр эмэгтэй хүнийг төсөөлөхөд бэрх. Чи аль фермийн бүтээгдэхүүн голчлон хэрэглэдэг вэ?

Миний хамгийн дуртай үнэр бол Vanilla хэзээ ч уйддаггүй.

-Чиний гоо байхын нууц чухам юундаа вэ?

-Арьс бол дотор эрхтний толь,  хүний бүх биеийг бүрхэж байдаг учраас хамгийн нандин, эмзэг болохоор хамгаалалт, арчилгаа шаарддаг эрхтэн гэж бодож байна. Миний хувьд эмзэг хирнээ чанга, хуурайдуу учраас тосыг бол “ууна”. Бусад эмэгтэйчүүддээ ч зөвлөхөд арьсаа чангаруулж байгаарай. Чанга арьсанд хөгшрөлт бага байдаг.

-Реклам суртачилгаанд хэр зэрэг уригдаж, саналууд ирж байна?

-Хүлээж, хүлээж нилээдгүй олон ажлаа нарийн төлөвлөөд гэртээ, ээж дээрээ ирж байгаа болохоос  цаг, зав гаргах боломж муухан байдаг. Гэвч 2013 оны 8 дугаар сард ирэхдээ “Cashmere workshop”-ын загварын шоунд сурталчилгааны зураг авахуулж оролцсон. Загвар зохион бүтээгч Энхмөнххүү эгчтэй байнгын холбоотой байдаг. Хоёулаа л гадаадад амьдардаг хэрнээ Монголдоо тааралдсан болохоор татгалзаж чадаагүй. Энэ дашрамд шилмэл загварын Оюунцэцэг эгч, Урлах эрдэм сургуулийн Тунгалаг захирал, Энхчимэг эгч бас Мижиддорж ах, Цолмонгэрэл эгч нартаа баярлаж, талархаж явдгаа хэлэхийг хүсэж байна .

IMG_0004-Хүндэлдэг загвар өмсөгч?

-Монголын топ загвар өмсөгч, модель байсан О.Оюунтуяа эгч.

-Хамгийн сүүлд уншсан ном..?

-Монгол “Хатан төрийн нууц”. Миний хамгийн дуртай олон дахин уншсан ном бол зохиолч Б.Сарантуяа зохиолчийн “Сорхугтани” роман.

-Чамайг өөрийн нэрэмжит сайн сайхны үйлсийн сантай гэж сонссон юм байна. Энэ талаараа..?

-Миний амьдралд хамгийн гашуун, аймшигтай сонссон мэдээ бол хайрт эгч минь хорвоог орхисон тухай байлаа. Тэнгэрт байгаа ариухан, гэгээхэн эгчийгээ баярлуулах бас ээжийгээ тайвшруулах ямар нэгэн зүйл хиймээр санагдаад хүүхдийн төлөө  сан байгуулж ажилласан. Ингээд тэр жаахан охин нэг л мэдэхэд Монголын хөдөө орон нутагт байдаг хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийгээд эхэлсэн байгаа юм даа. Анх хүүхдийн сангаа нээж байхад би 17-хон настай өөрөө хүүхэд мөртлөө хүүхдэд туслана гээд их л мэрийж байжээ. Бид одоогийн байдлаар хөдөөгийн 4 сургуульд компютерийн иж бүрэн кабинет, 25 суудалтай сургуулийн автобус, “Хүүхэд хүүхэддээ” гэсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар үе тэнгийн хүүхдийн санал бодлоо солилцож бидний оруулж чадах хувь, оролцооны талаар өдөрлөг зохион байгуулж олон орны хүүхдийн илтгэл сонсож хамтран хөгжилтэй өдрүүдийг хөдөө өнгөрүүлсэн. Өмнөд Африкт дэлхийн хөл бөмбөгийн тэмцээн болж байх тэр агшинд манай сангийнхан Баянхонгор аймгийн хүүхдүүдтэй тэмцээний сүлд дууны аялгуунд тойрон бүжиг хийгээд, хөдөлгөөнөө алдсанаа шийтгээд л ямар гоё байсан гээч. Хаана ч явсан тэр дууны аялгууг сонсохоор өөрийн эрхгүй л Баянхонгорын хүүхдүүдтэй тойрон бүжиг хийгээд инээлдэж байсан тэр нандин агшин санагдаад шууд онгоцны билет авмаар санагддаг даа /Инээв/ Би “Хүүхдийн элч”болсондоо байнга бахархаж байдаг. Намайг элчээрээ томилсон Монголын хүүхдийн төлөө байгууллагад баярлалаа.

-Ирээдүйнхээ төлөвлөгөөг нууц биш бол хэлэхгүй юу? 

-Би ирээдүйг хэлж мэдэхгүй ч хамгийн сайханаар төсөөлж байна. Хүмүүс айлын ганц хүүхэд их эрх гэдэг бол би эсрэгээрээ. Би эршүүд, эмэгтэйлэг байх үедээ эмэгтэйлэг. Айлын ганц үлдсэн хүүхдэд харин ч их хариуцлага байдаг. Тийм ч учраас би ээж, аавдаа зориулж их зүйл хийсэн.

IMG_0002-Эх орондоо хэдий үед ирдэг вэ? Ер нь төрсөн нутгийнхаа юуг нь илүү үгүйлж ирдэг вэ?

-Юунаас гэхээр эцэг эхээ их үгүйлдэг. Тийм болохоор гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаа хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд ажилтайгаа зохицуулаж төлөвлөж ирдэг. Жилд 2 удаа ирнэ. Зун, өвөл. Надад өвөл ирэх их гоё байдаг. Халуун оронд амьдардаг учраас цасаа их санаж нутагтаа ирэх үнэхээр гоё.

-Ээжийнхээ тухай яриач..?

-Миний ээж математикийн багш хүн. Би тоондоо дургүй байсан болохоор ээжийгээ математикийн гэж тодруулж байгаа юм аа. /Инээв/ Сурган хүмүүжүүлэгч хүн болоод тэр үү би юм нууж чаддаггүй. Ээж маань мэдрэмжээрээ зөнгөөрөө мэддэг. Одоо манай ээж боловсролын салбартаа ажиллаж байгаа. Ээжийнхээ ажилдаа дуртай, үнэхээр ажлаас өөр юм бодохгүй, хүнийг хайрлаж, чин сэтгэлээ хамтран ажиллаж байгааг хараад үнэхээр их бахархдаг. Миний ээж үнэхээр хүчтэй, ухаалаг, тайван хүн байдаг. Миний бурхан.

-Загвар өмсөгч байхын жаргал нь юундаа байдаг вэ?

-Хамгийн гоё нь брендүүдийн шинээр гарч ирж байгаа коллекцийг харж өмсөж үзэх…

-Орчин үеийн залуусын тэр дундаа чиний амьдарч байгаа газрын загварын ертөнцөд аль стиль ноёлож байна?

-Сингапур улс их халуун тэгээд ч энд тийм гоёдог хүмүүс өдөр тутам бол байдаггүй. Маш энгийн шүү дээ!

-Дуртай хөгжим, дуучин..?

-Миний аав урлагын хүн учраас сонгодог урлагийг шүтэж, биширдэг. Мииий балчир нас дуурийн театрт өнгөрсөн. Би жаахан  “4-7 нас”-тай байхдаа Swan Lake, Madame Butterfly хоёр миний хамгийн дуртай сонгодог байсан. Тухайн үед Дуурийн театрт Ундармаагийн суудал гээд тусгай суудал байдаг байсан гэж ээж минь ярьдаг. Би амралтын үедээ төгөлдөр хуур Violon сонсох дуртай. Дуучин гэвэл намайг бага байхад Mademe Butterfly-г Уртнасан гуай амилуулдаг байсан. Би одоо хүртэл санадаг юм. Тоглолт дуусаад ээжтэйгээ хамт тайзны ард Ардыни жүжигчин Уртнасан гуайг гүйж очоод тэвэрдэг байсан.

-Дуртай хоол.,?

Миний ээжийн цуйван, тасархай!!!

-Хэлэх дуртай үг?

-Чамайг 2 юм тодорхойлно. Юу ч үгүй байхад чинь тэвчээр, юм юм нь их байхад чинь зан. Жаргах цагт сэрэмж, зовох цагт тэвчээр

-Чиний тэжээх дуртай амьтан..?

-Нохой тэжээдэг. Чинчилаа тэжээх төлөвлөгөөтэй байгаа. Тэд их хөөрхөн юм байна лээ. Баярлахаараа үсэрдэг бас хошуу нь доороо байдаг гэсэн.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Угсаа, утга зохиол, түүх танин мэдэхүйн сар тутмын “Монголчууд” сэтгүүл /№01/

Албан ёсны зөвшөөрөлтэйгээр авч тавив. Хуулбарлахыг хориглоно.

IMG_0001

IMG_0008

IMG_0006

сумки для macbook pro 13 retinaindependent escorts


Загвар өмсөгч Т.Ундармаа: Халуун оронд амьдардаг тул монголын цасаа их санаж ирэх гоё!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Anonymous Огноо: 7 January 2014 Reply

mundag emegtei bn hiij bgaa buhend chin amjilt sain saihniig husey

Нэр: zochin Огноо: 21 October 2015 Reply

chadaltai mundag emegtei bna.
hiij bui ariun uilsed ni amjilt husiie.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.