• Үйл хөдлөлөө хэт их хянах хэрэггүй.
• Гүнзгий амьсгаа аваад өөртөө итгэлтэйгээр “би чадна” гэж хэл.
• Бусадтай илэн далангүй нээлттэй харьцаж сур.
• Бусдын шүүмжлэл болон тоглоом шоглоомоор хэлсэн үгийг эмзэглэж хүлээж авах хэрэггүй.
• Ичсэнээсээ болоод хийсэн алдаа дутагдал болон таагүй дурсамжуудаа толгойноосоо авч хаях.
• Ямагт өөрөөрөө байх нь чухал. Бусадтай өөрийгөө бүү харьцуул.
• Сэтгэл хөдлөлөө хэт их барих гэсний хэрэггүй. Аль болох гадагш гаргаж байхад зүгээр. Гэхдээ өөрийгөө хянаж чаддаг байх ёстой.
• Бусдын анхаарлын төвд байлаа гээд өөрийгөө барьж цоожтой авдар шиг байх хэрэггүй. Гагцхүү та яг яамаар байна түүнийгээ л хий.
• Ичгэвтэр зүйл хийгээгүй мөртлөө ямар ч шалтгаангүйгээр бусдаас ичиж эмээнэ гэдэг бол байж боломгүй хэрэг юм.
• Ичсэнээсээ болоод өөртөө итгэлгүй байдлыг бусад хүмүүст хэрхэвч үзүүлж болохгүй. Нэн
ялангуяа өрсөлдөгч этгээдийн дэргэд дээрх байдлыг бүр ч гаргаж болохгүй гэдгийг сайтар санаж явах хэрэгтэй.
• Эцэст нь хэлэхэд өөрийгөө ялан дийлж сурах нь хамгаас чухал юм шүү.