Торгууль
-Гадил жимс барьсан эрийг цагдаа саатуулав.
-Дархан цаазтай газраас гадил түүх хориотой.
-Хэзээ энд гадил ургаж байсан юм бэ?
-Тэгвэл яв самар түүгээд ир.
***
10-аас 1 нь
Статистик судалгаанаас үзвэл 10 эр хүний 9 нь том хөхтэй эмэгтэйчүүдийг дээрд үздэг байхад үлдсэн ганц эрэгтэй нөгөө есийгөө хүсдэг байна.
***
00 өрөө
Залуухан бүжигчин бүсгүй вокзал дээр суудал хүлээж байна гэнэ. Тэгснээ цагаа дэмий алдахгүйн тулд бүжгээ давтаж, олны нүдэн дээр үсэрч харай, эргэх зэргээр бүжгээ давтаж эхлэв. Гэтэл нэгэн настайвтар эмэгтэй дөхөж ирснээ нэлээд санаа нь зовсон байртай:
-Ээ, охин минь дээ, намайг дагаад ир, би 00 өрөө хаана байдгийг чамд заагаад өгье, хөөрхий минь гэж шивнэсэн гэдэг.
***
Бөмбөг Залаад Гүйж Байх Насан Дээрэй
Бөмбөг Залгиад Явж Байх юм Энэ Охид Чинь =)))))
***
«Салтаадсан мөнгө»
Жил тойрон гурилтай шөл, бантангаас өөр хоол хийгээгүй эхнэр гэнэт ухаан орсон юм шиг гараа гарган байж тасархай хоол хийж нөхрөө баярлуулав. Гурилтай хоол гэхээр бараг л муурч унах дээрээ тулаад байсан нь нөхөр нь мэдээж хөл газар хүрэхгүй шахуу баярлаж байна гэнэ.
– Миний муу эхнэр чи минь ёстой нээрээ жинхэнэ эрдэнэ шүү. /шал шал хийтэл зажлан хэсэг бодолд автав/ Бишээ бүр эрдэнэсээс ч илүү. Нөгөө юу эрдэнэс гэхийг нь арай өөрөөр нэг их хөөрхөн хэлээд байдаг чинь юу билээ дээ байз … Өө нээрээ шар тайлахаар салтаадсан мөнгө….
***
1 минут
Түргэн тусламжийн утас дуугарч байна:
-Түргэн тусламж байна, танд юугаар туслах вэ?
-Бушуулаарай би ердөө 59 секундын дараа үхэх болоод байна, амь авар
-За, ганц минут хүлээгээрэй, та хаягаа хэлнэ үү…
***
Хогийн цэг. Траншейний хоёр нөхөр хэрэлдэж байна гэнэ.
-Тэнэг ээ, чи наадахаа буруу цэвэрлээд байна ш дээ. Сүүлнээс нь эхэлж цэвэрлэдэг байхгүй юу?
-Чи өөрөө тэнэг. Сүүлнээс нь эхэлж цэвэрлэдэг чинь загас. Харин энэ бол нохой!
***
www.miss.mn