Ард түмний мисс, “Азийн гоо үзэсгэлэн” хоёрын хэн нь илүү вэ
- Views309622
- Likes0
Монголчуудын хүсэмжит бүсгүйгээр олон жил дараалан тодорсон Пүүжээгийн “алтны магнат” нөхрийг нь “булааж”, гоо төрхөөрөө дуучин Д.Болдын клипүүдийг чимж явсан ард түмний мисс Д.Ариунцэцэг сүүлийн үед буяны ажилд шамдаад тун ч завгүй байгаа.
Элдэв арга хэмжээ, олон хүн цугласан газар очихоос “чийрхдэг” болсон тэрбээр НАМЗХ-ны “Алтан сарнай” ёслолын ажиллагаанд “Азийн гоо үзэсгэлэн” гэгддэг загвар өмсөгч найзынхаа хамтаар иржээ. Олон жил Японд амьдарч, загвар өмсөөд эх орондоо ирсэн С.Сарнай “Playboy” сэтгүүлийн нүүрийг нүцгэн биеэрээ чимээд амжсан. Мөн “Говь”-ийн рекламанд тоглож, төрийн соёрхолт Д.Болдтой хамт хуанлийн зураг авахуулсан гээд хоёр бүсгүйд төстэй зүйлс цөөнгүй.
Энэ үдэш ч мөн найз бүсгүйчүүд үсний засалтаараа ижилссэн боловч хар, улаан даашинз, сувд болон цагаан алтан гоёлуудаараа ялгарч байлаа. Д.Ариунцэцэг насаар эгчмэд болоод ч тэр үү, эсвэл түүний хар өнгийн даашинз загвар өмсөгч бүсгүйн час улаан гоёлын сүрэнд дарагдсан уу. Юутай ч тэнд цугларсан олон эрчүүд “Ард түмний мисс Азийн гоо үзэсгэлэнгийн сүрэнд дарагдаж байна” хэмээн дүгнэжээ.
Харин бүсгүйчүүд нь мэнгээ авахуулсан гоо бүсгүйг илүү үзэсгэлэнтэй байна хэмээн үзсэн бөгөөд “Үзэсгэлэнт хоёр бүсгүйн хэн нь илүү сайхан бэ” гэдэг маргаан өнөөдрийг ч хүртэл үргэлжилсээр байгаа гэнэ.
Ард түмний мисс, “Азийн гоо үзэсгэлэн” хоёрын хэн нь илүү вэ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |
Yuga ch medehgui l nasaar egchmed gehiin sain sudalj barichaad bicheeche Sarnai chini 31hurj bga shte… Ariuntsetseg chini 88 oniih viz de oniih ih bagaar ni nasiig todorhoilchehvu?
Sarnaid sanalaa ogch bna
sarnai hoorhon
Sarnai tasarhai bna oo
2uulaa gehde ariuntsetseg ni engiin hernee erhemseg heweeree bnadaa
ariuntsetsegiig guitseh tsarailag goy ineemsegleltei busgui algaa
yalt ch ugui l sarnai l bn daa