Азтай учрал, азгүй явдал хоёрын аль нь танд илүүтэй тохиолддог вэ?

179675085

Амьдралын тухай мэдрэмж таны тусгалд хэрхэн тусдаг вэ?
1. Туулж өнгөрүүлсэн жилүүдийнхээ талаар бодохдоо та хэрхэн дүгнэдэг вэ?
A.
Сайнаасаа муу нь давамгай байж дээ.
Б. Муугаасаа сайн нь илүү байжээ.
B. Бүгд маш сайн байжээ.

2. Ажлын өдрийн эцэст та…
A.
Өөртөө сэтгэл ханамжгүй байдаг.
Б. Өдрийг илүү өнгөрүүлж болох байж дээ гэж боддог
B. Сэтгэл хангалуун унтахаар хэвтдэг

3. Толинд хараад…
A.
Цаг хугацаа ч өршөөлгүй юм даа
Б. Тийм ч муугүй шүү
В. Бүгд сайхан байна шүү

4. Танилуудын чинь нэг сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон тухай мэдээд та…
А.
“Надад аз тохиох биш дээ”
Б. “Би яагаад хожиж болохгүй гэж”
B. “Нэг өдөр би ч бас хожино доо”

5. Сониноос ямар нэг хэрэг явдлын тухай уншаад та…
А.
“Надад бас тохиолдоно доо”
Б. Азаар энэ гай намайг тойрч дээ”
В. Сэтгүүлчид санаатай хэтрүүлэг оруулжээ.

6. Өглөө босохдоо ихэвчлэн…
А.
Юуны ч тухай бодохыг хүсдэггүй.
Б. Ирэх өдөр намайг юу хүлээж байгаа бол гэж боддог
В. Шинэ өдөр эхэллээ, шинэ сонин зүйл болж магадгүй хэмээн сэтгэл хангалуун байдаг.

7. Та найз нөхдийнхөө тухай юу боддог вэ?
А.
Тэд миний бодсон шиг тийм сонирхолтой, уриалагхан биш
Б. Мэдээж тэдэнд дутагдал байдаг ч ерөнхийдөө тэднийг тэвчиж болно
В. Гайхалтай хүмүүс

8. Таны жин 4-5 кг нэмэгдсэн бол…
А.
Сандарна
Б. Үүнд айгаад байх зүйл алга гэж бодно
В. Тэр даруй хоолны дэглэм барьж биеийн тамираар идэвхтэй хичээллэнэ

9. Сэтгэл санаагаар унасан үедээ:
A.
Хувь заяагаа хараана
Б. Оройноос өглөө дээр гэдгийг санана
B. Хөгжиж зугаацахыг хичээнэ.

Үр дүн:

Та ихэвчлэн “А” хариултуудыг сонгосон бол:
Хувь заяа таныг азгүй нэгэн болгож гэж та үздэг ч заримдаа үүгээрээ бардамнадаг. Ингэх хэрэг байна уу. Олон нийтийн дунд хөгжилтэй өөдрөг хүмүүстэй цагийг өнгөрүүлэхийг хичээ.

Хэрэв та ихэнхдээ “Б” гэсэн хариултуудыг сонгосон бол:
Азгүйдэл таны хувьд 50:50 гэсэн утгаар илэрхийлэгдэж байна. Дийлэнх хувийг өөрийнхөө тусын тулд байлгахыг хүсвэл учрах хүндрэлээс шантрахгүй байхыг хичээ.

Эсвэл та ихэнхдээ “В” гэсэн хариултуудыг сонгосон бол:
Та эргэлзээ төрүүлэм аз жаргалтай амьдралтай, баяр баясгалантай хүн юм. Гэхдээ та болж байгаа бүхэнд хэтэрхий өнгөц хөнгөн хандаж байгаа юм биш биз? Өөрийгөө ухаалгаар дүгнэхэд илүүдэхгүй.аквалоо отзывыfilipino call girls in dubai


Азтай учрал, азгүй явдал хоёрын аль нь танд илүүтэй тохиолддог вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.