– Түүн рүү эхэлж битгий утасд.
– Ярина гэсэн л бол тэр болтол хүлээ.
– Түүнийг залгасны дараа таван минутаас хэтрэлгүй яриад яриагаа дуусга. Энэ нь эрчүүдийг дахин ярих юмсан гэсэн аазгайг улам хөдөлгөх болно.
– Xэн нэгэн залуу танд үнэхээр их таалагдсан байж болно. Гэхдээ танилцах санаачлагыг эхэлж бүү гарга.
-Бүсгүй та хэрэв эрчүүдийн анхаарлыг нь татсан л бол тэд түрүүлж таны нэрийг асуух ёстой.
-Болзоонд очоод дэндүү, их юм битгий яриарай. Шинэхэн танилынхаа яриаг анхааралтай сонсож, дуулгавартай бай. Энэ нь түүнд маш их таалагдана.
-Хэрэв харилцаагаа цааш гүнзгийрүүлэх нь та хоёрт таалагдаж байвал өөрийгөө болон түүнийг бага багаар нээж өгөхийг хичээгээрэй.
-Ирээдүйн амьдрал, үр хүүхэд, хурим найрын тухай яриа арай эртэднэ гэдгийг санахад илүүдэхгүй.
-Түүнийг өөрийгөө хэр хүндэлж буй эсэхийг юуны түрүүнд олж мэд.
-Тэр гэнэт хоолонд урьжээ. Урилгыг нь эхний удаа хүлээж авахаас татгалз.
-Хэрвээ тэр залуу үнэхээр өөрийг чинь сонирхож байгаа бол ямар нэгэн аргаар “таны толгойг эрүүлэх” л ёстой.
-Уулзалт болзоог удаан үргэлжлүүлээд хэрэггүй. Бүсгүй та эелдгээр баяртай гэж хэлээд гэрийн зүг яваарай.
-Хэтэрхий олон удаа уулзвал амархан уйддаг тал бий шүү. Цаг хугацаа бүхнийг харуулдаг гэдэгт та итгээрэй.
-Хүний мөн чанарыг таних гол шалгуур бол цаг хугацаа юм.
-Хэрэв энэ шалгуураар найз залуугаа шинжвэл та амьдралдаа алдахгүй байж чадна.