Эр хүний үүрэг хариуцлагыг өөрчлөх цаг…?!

Монгол эр -Дорны эр

Монгол айл өрхөд эр хvний орон зай гэрийн хойморт заларч, хvндтэй байр эзэлдэг. Тиймээс өнө эртний уламжлалаар монгол гэрийн хойморт бурхан шvтээн голлон, тvvнтэй зэрэгцvvлэн эр хvний орон зайг ихэд эрхэмлэн бэлгэшээсээр иржээ. Харин өрх гэрийн амьдралд эр хvн ямар vvрэг хариуцлагатай байв. Нvvдэлчний соёл иргэншил хийгээд өдөр тутмын ахуй амьдралд гэрийн гадаах ажлыг эрчvvд, гэрийн дотоод ажлыг эзэгтэй нар гvйцэтгэдэг бичигдээгvй хууль vйлчилж, урт хугацааны хөдөлмөрийн нарийн хуваарь тогтжээ. Монгол эрчvvд бvх эрхийг гартаа атгасан дарангуйлан захирагч байгаагvй, ажил vvргийн хуваариа чанд баримтлах талдаа өрх гэрийн дэг ёсыг бvтээсэн гэдгийг хvн бvхэн сайн мэднэ. Монгол эрийн байр суурь, эрх vvрэг нь дорны улс vндэстнvvдийн нийтлэг жишгээс зөрөөгvйгээр олон зууныг туулав.

Швед эр – Өрнийн эр

Миний өмнө өнөөгийн Швед орны эрчvvдийн тухай бэсрэг өгvvлэл байна. Зарим хэсгийг сийрvvлье. Швед эрчvvд гэр орныхоо ажилд нэн сурамгай, гэр, орноо цэвэрлэх, vр хvvхдээ асрах, хоол ундаа хийх ажлыг шуурхай амжуулж байгааг гадаадынхан хараад гайхдаг. Шведийн эмэгтэйчvvд эрэгтэйчvvд гэрийнхээ ажилд тэгш оролцохыг жирийн явдалд тооцон юман чинээ vл санана. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийгмийн vйлчилгээний газрууд ч хvvхэд болон эмэгтэй, эрэгтэй хvн бvхэнд хvртээмжтэй хvрч, өрх гэрийн хөдөлмөрт хvйсийн нарийн хуваарь тогтоогоод байх шаардлагагvй болгожээ. Дангаар ноёрхох эцгийн эрхт ёс халаагаа өгч, Швед оронд эцэг эхийн тэгш эрхт ёс гэр бvлийн амьдралд нэвтэрч, соёлын шинэ институт бvрэлджээ. Хvмvvний ертөнцөд “томилолтоор ирсэн шинэ хvн” (хvvхэд) энэ ёсыг гэртээ харан дасаж, улмаар нийгмийн амьдрал дахь хvйсийн тэгш эрхийг мэдэрч, тvvнээ хэвшvvлсэн иргэн болж төлөвшинө. Тvvхийн урт удаан хугацаанд тогтсон хуучин зан заншлын бурангуй шинжийг засч, залруулан шинэ хэв загварыг бvтээх нь Швед оронд бас ч тийм амаргvй байсан гэнэ. 1960-аад онд нийгмийн халамж vйлчилгээний шинэ тогтолцоог нэвтрvvлэхдээ гэр бvлийг хөгжvvлэх шинэ бодлогыг давхар дэвшvvлж, эрчvvд нь гэрийн амьдралаа зохион байгуулах арга барилыг шинэ өнцгөөс харж, нээн илрvvлжээ.

Ирээдvйн эр хvн болох хөвгvvдийг шинэ цаг vетэй нь хөл нийлvvлэх vvргийг эн тэргvvнд эцэг хvлээж, нийгмийн амьдралд тэгш дvvрэн оролцдог эхчvvдээ хvндэтгэн ханийхаа хvнд ачааг хөнгөлөн, тэдний гэр орон дахь “алба”–ыг ханцуй шамлан хийлцэж эхэлжээ. Эрэгтэйчvvд гэр орныхоо ажилд дасан хэвшиж, бусдын анхаарал гойд татах явдалгvй болов. Нийгэмд ч эрэгтэй, эмэгтэй хvмvvсийг ялгаатай vнэлэхээ больж, хэвлэл мэдээлэл, урлагийн бvтээл, шашны зан vйл цөм хvний оюун ухаанд шинэ зан vйл болон төлөвшжээ.

Эрчvvдийн баатарлаг эрин vе ч гэр орондоо эргэн ирж, нийгмийн амьдралд хvйсийн тэгш бус ёсыг халах “ариун дайн”-д ялалт байгуулав. Гэр орноо төвхнvvлэх, эхнэрээ хайрлах, хөвгvvдээ хvмvvжvvлэх цогц vйл хэрэг эрчvvдийн танхайрах, хэнэггvйтэх араншинг засч залруулав. Эрчvvдийн гэр бvлдээ “асран халамжлуулах”, цаг нөхцөөх хуучин сэтгэлгээ нисэн одож, гэр орноосоо гадна нийгэмд “ачаа vvрч” байдаг эхнэрvvд-эмэгтэйчvvдийнхээ зовлон, бэрхшээлийг хуваалцдаг орчин vеийн цоо шинэ энэрэнгvй эр хvний төрхийг бvтээх шинэтгэл хийв. Эрчvvдийн орон зайг орчин vеийн зохистой байранд төвхнvvлэхэд гэр бvлийг хөгжvvлэх, хувь хvний эрх, эрх чөлөөг эрхэмлэх нийгмийн хvчин зvйл, шинэ vзэл хандлага хэрэгтэй.

Хvйсийн тэгш байдлыг хангах, бие биеэ хvндэтгэх, эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн өдөр тутмын vvргээ тэнцвэржvvлэх нийгмийн тийм орчинг улс төрийн тавцанд ч, олон нийтийн сэтгэл зvйд ч, нийгмийн ёс суртахуунд шингээдэг ажээ.

Бэлтгэсэн: Б.Дөлчехол на айфонdubai sexy girls


Эр хүний үүрэг хариуцлагыг өөрчлөх цаг…?!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex