Яруу найрагч Х.Дуламсүрэн охин цахим ертөнцийн од болоод байгаа билээ. Түүний шүлгүүдийг унших дуртай олон олон фенүүд бий. Би ч бас Х.Дуламсүрэнгийн шүлгүүдийг унших дуртай. Эрхэм уншигч та ч мөн адил Х.Дуламсүрэнгийн шүлгэнд дурлан, дараа дараагийн шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байгаа биз ээ. Энэ удаад нэгийг бодогдуулам, ухаарал хайрласан шүлгийг нь толилуулж байна. Хүний ертөнцөд хөл тавьсан хүмүүн бид мөн азтайяа.
Би нов ногоон модноос тасарсан нойрмог навч, тэгээд азаар усан дээр унасан нүцгэн галбир
Нарны гэзэгнээс зуурсан өвсний цагаан судал, нар надад итгээд гэзэгнийхээ үзүүрийг атгуулсан
Удахгүй орох борооноос урьтаж эрэг рүү сэлнээ, …..
Амьдрал өөдөө сэлж хүрнэ,…аз жаргалыг нар надаа бэлэглэсэн
Том мод болж ургана, тоймгүй олон цэцэгсийг төрүүлнэ…
Газрыг би өөрөөрөө гоён, гариг эрхэст хүлээлгэн өгнөө….
…………..Би нов ногоон модны тасархай,…
….Би нарны гэзэгнээс зүүгдсэн нарийхан цагаан судалаа…
Х.ДУЛАМСҮРЭН
Зохиогч: Duya Dulamsuren