Америкийн Калифорни мужийн Пасадина хотод жил бүр зохиогддог сарнай цэцгийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийх гэнэ. Сарнай цэцгийн үзэсгэлэн энэ жил 126 дахь удаагаа зохиогдож байгаа юм.
Пасадина хотын цэцгийн үзэсгэлэнд сарнай цэцгээс гадна удвал, сараана, лиш зэрэг цэцгүүдийг ашиглан гоёл чимэглэл хийсэн гэнэ. Цэцэг ургуулагчид гудамж талбайд байрлуулсан цэцгээр урласан аварга том бүтээлүүдээрээ хотын иргэдийг гайхшралыг төрүүлэхээр зорьжээ.
Цэцгийн үзэсгэлэн нь Шинэ жилийн дараах эхний даваа гарагт нээлтээ хийж байгаа юм. Энэхүү анхилуун цэцэгсийг хэдэн сая хүн үзэж сонирхох гэнэ.