Тэрээр “Сони” компанийг үндэслэгч Акио Моритаг шүтэн биширдэг байсан. ITunes-ээ “Сони”-гийн walkman-ээс анх санаа аван бүтээсэн гэдэг. Харин IPhone, IPad гэх мэт аугаа бүтээлүүдээ хэнээс хаанаас санаа авч хийснийг түүний түүхээс та мэдэх биз ээ. “Чи дэлхийг өөрчилж чадна” хэмээн хэлсэн энэ эрхэм бол Стив Жобс юм. Цагтаа шил түүн голоо зогоож байсан хэмээн өөрийн амьдралын түүхээ ярихдаа дурдсан энэ эрхэм дэлхийн хамгийн үнэтэй компанийг байгуулснаас гадна уг компаниасаа өөрөө хөөгдөж байсан гэдэг. Стив Жобс өлсөж байсан гээд бодохоор та яагаад бага ч гэсэн мөрөөдлийнхөө өлсөж болохгүй гэж. Та дэлхийг өөрчилж чадна гэж хэлсэн тэрээр бас “Өлсгөлөн бай өөдрөг бай” гэж бидэнд гэрээслэсэн билээ.
ЭХ СУРВАЛЖ: БИЗНЕСНЬЮС МН