Улс тунхагласны баяраар “Монгол поп” цомгоороо Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд өнөөдөр 11 цагийн орчимд Зайсан дахь хаусаасаа эхнэр, хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн 40-44 УНЗ дугаартай бор саарал өнгийн Range Rover загварын машинтайгаа Энхтайвны гүүр өөд бөөн бөглөөн дотор өгсөхдөө урд нь явж байсан Land Gruiser 105 загварын хар өнгийн жийпийг араас нь мөргөж замын осол гаргажээ.
Тэрбээр аваарын гэрлээ асааж мөргөсөн машины жолоочтой учир зүйгээ ололцож хэдэн бор цаас атгуулаад явж одсон байна. Араас нь бөөн машин дуут дохио өгөх чимээнээр нэрт дуучин балмагдсандаа асуудлыг ийнхүү газар дээр нь үтэр түргэн шийдээд арилж оджээ. Ийнхүү Төрийн соёрхолт байтугай УГЗ ч болох болоогүй нялх дуучны туулай жилийн барцад үүгээр төгсөв бололтой. Ямартаа ч тэрбээр яарч явсны харгайгаар ямаршуухан “сайн” жолооч болохоо хавийн амьтанд харуулав.
Х.Балт (www.wikimon.mn)