Tелевизийн шоу нь хит болж, бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн Кардашианы эгч дүүсийн эзэнт гүрний хатан хаан нь яах аргагүй Ким Кардашиан. Түүнтэй “Harper’s Bazaar” сэтгүүлийнхэн уулзаж, шүтээнээсээ ярилцлага авах боломж олгожээ.
Домогт жүжигчин Элизабет Тэйлорын хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлагуудын нэг болох “сэтгүүлч” Кардашиантай хөөрөлдсөн хууч болон “Harper’s Bazaar” сэтгүүлд нийтлэгдсэн Кардашианы тухай тэмдэглэлийг хүргэе.
Түүний байрлах дуртай зочид буудал болох Беверли Хиллсийн зоогийн газар бид уулзлаа. Гаднаа “Bentley” сойсон том усан сан бүхий тансаг харшид багаасаа амьдарсан түүний сонголт ийм байхаас ч аргагүй. “Бид их эрх танхил өссөн” хэмээгээд ногоон салат захиалчихаад “Би хоолны дэглэм барьж байгаа. Ингэх хэрэгтэй байгаа юм. Би амттанд их дуртай. “Kit Kat”, эсвэл жигнэмэг, зайрмаг байнга иддэг. Өдөрт бүр таван ч удаа чихэртэй юм хэрэглэдэг. Энэ их үр дүнтэй дэглэм шүү. Би өмнө нь туршиж байсан юм. Тэр үед би бараг 5 кг жин нэмж, бүхий л сонин сэтгүүлд Ким хөл хүнд болсон гэсэн мэдээлэл гарч билээ. Үнэндээ би хот дог, мах гээд л гудамжинд байдаг хүнсний мухлагуудаар хэссээр тийм болчихсон юм. Тоглоом биш юм билээ” гэх тайлбар хийлээ. Тэр өнөөдөр хар өнгөөр дагнан хувцаслаж. Нүдний шилнээс гутал хүртлээ. Харин нүүрээ огт будаагүй байлаа. Учрыг нь асуухад “Тантай уулзахаас өмнө гэртээ харьж нүүрээ будах цаг гарсангүй. Гэхдээ би будаагүй байхдаа илүү өөрийнхөөрөө байж чаддаг” хэмээн хариуллаа.
Ким Кардашиан: -Та бол миний шүтээн. Би тан шиг болохыг хүсдэг. Гэхдээ зургаан нөхөр, үнэт эдлэлийн баялаг цуглуулгатай болж хараахан амжаагүй л байна. Би тан шиг болохын тулд яах ёстой вэ?
Элизабет Тэйлор: -Би хэзээ ч олон арван үнэт эдлэл, бас цөөнгүй нөхөртэй болно гэж бодож байгаагүй. Миний хувьд амьдрал минь бусдын л адил өрнөсөн. Хэдийгээр дэндүү хур дан болоод өнгөрсөн ч гайхалтай сайхан хайр тай учирснаа би аз гэж боддог. Надтай учирсан бусад сайхан зүйлсийг ч энд дурдах хэрэг тэй. Хүүх дүүдийнхээ аз жаргалтай байхыг хараад, хэн нэгэн гайхалтай уран бүтээлчийн тоглолтыг үзээд үүнээс илүү сайхан амьдрахсан гэсэн бодол огт төрдөггүй. Бас ДОХ-ын эсрэг тэмцэлд нэгдсэнээс хойш илүү чинээлэг болохыг ч хүсэхээ больсон. Харин танд хүсэл мөрөөдлөө, зүрх сэтгэлээ дага, тэр цагт хэрэгтэй зүйлс чинь аяндаа хүрээд ирнэ гэж хэлье.
-Таныг “Клеопатра”-гийн дүрээр тань үзэгчид андахгүй. Энэ удаад ч биднийг энэ дүр л уулзаж, ярилцах боломж олгосон. Хатан хаан болохын тулд юу хийх хэрэгтэй гэж зөвлөх вэ?
-Би хэзээ ч хатан хаан болохыг хүсэж байгаа гүй. Клеопатра бол ердөө л миний тоглосон дүр. Би жүжигчин хүн. Түүний дүрд тоглох хөгжилтэй, сайхан байсан. Гэхдээ энэ чинь бодит үйл явдал биш шүү дээ. Угтаа Клеопатра бол ээдрээтэй амьдралыг туулсан бүсгүй. Тэр тун овсгоотой тулдаа л тэгж удаан амьдарч чадсан байх. Миний хувьд түүний амьдралаас хамгийн сонирхолтой зүйл бол хүсэл мөрөөдөл нь. Ээж байх, бизнес эрхлэгч байх, амьдралд идэвхтэй байхыг би түүнээс суралцсан.
-Би таны үнэнч шүтэн бишрэгч. Миний бодлоор хамгийн гайхалтай үнэт эдлэлийн цуглуулгатай хүн бол та. Дэлхийн хамгийн алдартай гурван бөгж танд бий. 29.4 каратын очир эрдэнийн шигтгээтэй бөгжийг танд Майк Тодд бэлэглэж байсан. Крупп очир эрдэнэтэй бөгж тань бас л олны анхаарлыг татаж байсан. 69.42 каратын Тайлэр Буртоны урласан очир эрдэнэтэй бөгж ч бий.
-Круппийн чулуу их онцгой. Гэрэлд харвал сүр жавхлан нь илүү тод харагддаг. Үнэт эдлэлийн хувьд хэмжээ чухал биш.
-Танд үнэт эдлэлтэй холбоотой сонирхолтой явдал учирч байв уу?
-Бүр нэгээр тогтохгүй шүү. Уиндсорт болсон нэгэн үнэт эдлэлийн дуудлага худалдааны үеэр Уэльсийн хунтайжийн өдөн гоёлыг үнэ хаял цуулсан юм. Би түүнийг авахыг их хүсэж бай сан боловч чадаагүй. Энэ гоёл Ричард бид хоёрт их таалагдсан учраас тэр надад зориулан адилханыг дуурайлган хийлгүүлэхээр худалдан авсан бүсгүйгээс зөвшөөрөл авч билээ. Бүсгүй их найрсаг хандаж зөвшөөрсөн боловч бидэнд дуурайлган хийлгэх боломж олдоогүй. Хожим нь түүнийг дахин дуудлагаар худалдсан юм. На дад загвар нь ихэд таалагдаж байсан учир дахиад л үнэ хаялцахаар шийдлээ. Харамсалтай нь тухайн үед би ДОХ-ын эсрэг үйлсэд мөнгөө хандивлачихсан байсан учир Лос-Анжелес дахь байшингаа зарж байж санасандаа хүрсэн.
-Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд болон амьдралдаа бүтээж байсан төрхүүдээс тань танд хам гийн их таалагддаг дүр төрхийг нэрлээч гэвэл та алийг нь гэх вэ?
-1970 онд болсон “Оскар”-ын улаан хивсний ёслолын үеэр Эдит Хидийн хийсэн нил цэцгийн өнгөтэй даашинз өмсөж байсан төрх минь л надад илүү таалагддаг. Тэйлор Буртоны эр дэнийн гоёлтой хослуулан загварыг нь хийл гэсэн юм. Клеопатрагийн хувцаснууд ч хөгжилтэй шүү. Заримыг нь бүр жинхэнэ алтан утсаар оёсон юм шүү дээ. Би үдэшлэгийн даашинз болгон өмсөж байсан удаатай. 1960-1970- аад оны үед өмсдөг байсан даашинз маань бас сайхан. Тэднийгээ том нарны шил, үнэт эдлэлтэй хослуулан өмсдөг байлаа. Би ер нь биед эвтэйхэн хувцас, хэт чамин биш гоёлд илүү дуртай.
-“Цагаан очин эрдэнэ” нэртэй үнэртэн гаргасны 20 жилийн ой тохиож буй. Таны бодлоор бүсгүй хүн ер нь ямар үнэртэй байх ёстой вэ?
-Би үргэлж өөрийн нэрийн үнэртэнтэй болохыг хүсдэг байлаа. Бас киноноос өөр сэжмээр хүмүүстэй холбогдох гэсэн хүслийг минь биелүүлсэн зүйл бол өөрийн нэрийн үнэртэй ус гаргасан явдал. Түрхсэн хүний тухай болон тэр хүнтэй холбоотой үйл явдлын талаар тод дурсамж үлдээдэг болохоор үнэртэй ус бол их чухал, бас сэтгэлд ойр хэрэглээ. Бас хамгийн энгийн тансаг хэрэглээ ч гэж хэлж болох юм. Энэ ажлыг эхлүүлж байхдаа бүтээгдэхүүнээ нэр хүндтэй болно гэж төсөөлөх ч үгүй байлаа. Өдөр бүр тансаг байдлыг мэдрүүлэх зүйлс бүтээж байгаадаа сэтгэл хөдөлж байсан учраас тэр талаар бодох завгүй байсан хэрэг. Миний хувьд өөрийн нэрийн үнэртэй ус гаргасан маань их чухал үйл явдал болсон. Тиймдээ ч ойгоо өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна.
-Та бүсгүйчүүдийн мөрөөдлийн залуустай хамт ажиллаж байсан хүн. Рок Хадсон, Марлон Брандо, Жэймс Дийн, Пол Ньюмэн гээд л. Хамтран тоглохыг хүсдэг жүжигчин бий юү?
-Жонни Дэпп, Колин Фаррел нар надад таалагддаг. Нарийн мэдрэмжтэй, гайхалтай жүжигчид.
-Ричард Бартон өдгөө ч амьд сэрүүн байсан бол та түүнтэй гэрлэх байсан уу?
-Бид гарцаагүй дахин гэрлэх байсан. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна.
-Та цаг үеийнхээ манлайлагч нь бай саар ирсэн. Өнөөдөр бүр твиттерээр фэнүүдтэйгээ харилцдаг болсон байна. Танд твиттерийн юу нь илүү их таалагдаж байна вэ? Бас миний твиттер хуудсыг дагаарай гэж хүсмээр байна.
-Намайг дэмждэг хүмүүс, фэнүүдтэйгээ холбоотой байхыг хүсдэг. Тиймээс ч орчин үеийн энэ арга надад тун таалагдаж байгаа. Гэхдээ энэ дэвшилт технологийн балгаар бид шүтээнийхээ тухай дэндүү ихийг мэдээд байх шиг санагддаг. Тиймээс олон нийтийн энэ цахим хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлэхдээ их болгоомжтой хандах ёстой болов уу. Мэдээж би чиний хуудсыг дагана аа, хонгор минь.
О.УНДАРМАА