Б.Оюунгэрэл: Аль ч банк зээлдэгчдээс илүү хүү тооцон авах эрх байхгүй

Арилжааны банкууд найман хувийн орон сууцны зээл авсан иргэдийн зээлийг Монголын ипотекийн корпорацид шилжүүлж байгаа билээ. Банк бүр өөр өөрийн шийдлээр энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү зээлийг шилжүүлэхэд Хас банк хэрхэн ажиллаж байгаа талаар тус банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Оюунгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед 8(±1) хувийн орон сууцны зээлийг арилжааны банкууд түр хугацаагаар зогсоогоод байгаа тухай мэдээлэл гараад байгаа билээ. ХасБанкны хувьд зээл олгож байгаа юу?

- Сайн байна уу. ХасБанкны хувьд Монгол Улсын Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны ипотекийн санхүүжилтын тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн дагуу олгогдож буй орон сууцны 8(±1) хувийн зээлийг өөрийн салбар нэгжүүдээрээ дамжуулан Монгол орон даяар хэвийн олгож байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойшхи сүүлийн 6-н сарын хугацаанд нийт 1190 өрхийг  шинээр орон сууцтай болгож, өөрийн эх үүсвэрээр олгосон 1584 өрхийн орон сууцны зээлийг тус хөтөлбөрийн зээл рүү шилжүүлээд байна.

- Энэхүү орон сууцны тогтолцооны дагуу арилжааны банкууд иргэдийн зээлийг Монголын ипотекийн корпорацид шилжүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор зарим хүний зээлийн гэрээг өөрчилсөн тухай мэдээлэл гарах боллоо. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Ипотекийн хоёрдогч зах зээл дээр суурилсан орон сууцны шинэ тогтолцооны дагуу арилжааны банкууд өөрсдийн олгосон болон шилжүүлсэн 8(±1) хувийн орон сууцны зээлийг багцлан Монголын ипотекийн корпорацид худалдан, үнэт цаас гаргуулан авч дараа дараагийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох учиртай. Энэ тогтолцооны дагуу ХасБанк нь шаардлага хангасан орон сууцны зээлийг МИК-д шилжүүлж байгаа.
8(±1) хувийн орон сууцны зээлийн нэг онцлог нь арилжааны банкууд орон сууцны зээлийг МИК-д худалдсаны дараа эдгээр зээлийг өөрийн банкны балансаасаа хасч, балансын гадуур бүртгэж явах юм. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан арилжааны банкууд өөрсдийн банкны үндсэн системээс хамаарч янз бүрийн арга хэмжээг авч байгаа. Манай банкны хувьд зээлээ шилжүүлэхийн тулд зээлийн дансны дугаарыг өөрчлөх шаардлагатай болсон бөгөөд дансны дугаар өөрчлөгдөж байгаа учир зээлийн гэрээнд нэмэлт хийгдэж байгаа юм.  Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг зээлийн гэрээгээ  шинээр шинэчилж байгуулж байгаа зүйл байхгүй.

- Гэрээний нэмэлтээр ямар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Өмнө нь дурдсанчлан зээлийн гэрээний данс өөрчлөгдөж байгаа. Мөн эргэн төлөлтийн зарчим нь сар бүр тэнцүү болж өөрчлөгдөж байгаа.

- Яагаад иргэдийн зээлийг сар болгон тэнцүү болгон өөрчилж байгаа вэ? 8 хувийн журамд өөрчлөлт орж байгаа юм уу?
-Зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэй төлж дуусгах энэхүү зарчмыг Монголбанкны Ипотекийн Зээлийн үйл ажиллагааны журамд “Бүрэн  хорогдох” зээл тайлбарласан байдаг. Мөн 8 хувийн зээл маань Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 6 сарын 14-ний өдөр батлагдсан  “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын хүрээнд хэрэгжиж байгаа.  Энэхүү журмын 3.1.7 дугаар заалтад дэд хөтөлбөрийн хүрээнд энэ журмын дагуу бий болгох орон сууцны ипотекийн зээл нь “Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байх” гэсэн байдаг. Энэхүү заалтын дагуу гэрээнд өөрчлөлт орж байгаа болохоос 8 хувийн зээлийн журамд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй.

- Сарын төлбөр тэнцүү болсноор хүүний хөнгөлөлт эдлэхгүй болж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
- Сарын төлбөр тэнцүү болсноор хүүний хөнгөлөлт эдлэхгүй гэсэн үг биш. Үүнийг жишээгээр тайлбарлъя. Сар болгон 500 мянган төгрөг төлөх хуваарьтай хүн байна гэж үзье. Мөн энэ сард төлөх 500 мянган төгрөгийн 150 мянга нь үндсэн зээл, үлдсэн  350 мянга нь хүүний төлбөр гэсэн бүтэцтэй байж . Тухайн хүн урьдчилан төлөлт хийхэд сард төлөх нийт төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орохгүй, харин нийт төлбөрийн бүтцэд өөрчлөлт орно гэсэн үг. Манай жишээн дээр авч үзвэл, урьдчилан төлөлт хийсний дараа төлөгдөх төлбөрийн бүтэц нь  үндсэн төлбөр 200 мянга,  хүү нь 300 мянга болж өөрчлөгдөх юм.

-Тэгвэл хүүгийн зөрүү гарсан гэх юм. Энэ ямар учиртай юм бол?

-Үүнийг бас жишээгээр тайлбарлъя. Тухайлбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 25-нд зээлээ төлөх хуваарьтай хүн байна гэж үзье. Энэ хүн арванхоёрдугаар сарын 25-нд зээлийнхээ дараагийн төлбөрөө хийх болно. Энэ хооронд буюу арванхоёрдугаар сарын 25 болохоос өмнө хугацааг нь арванхоёрдугаар сарын 23-наар тасалбар болгоод Монголын ипотекийн корпорацид тухайн хүний зээлийг шилжүүлсэн. Тэгэхээр 23 хүртэл тухайн хүнд хуримтлагдсан хүү үүссэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 25-нд зээлээ төлөх ёстой байсан хүний зээлийг 23-наар хөрвүүлэхэд гарсан хоёр хоногийнх нь л хүүг авч үндсэн зээлээс нь хассан. Түүнээс биш хүүг нугалж авах, эсвэл харилцагчаас илүү хүү авах зэрэг боломж банкны системд байхгүй шүү дээ. Банк гэдэг чинь нарийн хяналттай үйл ажиллагаа юм.

-Тэгвэл та бүхэнд хүүний зөрүүний талаарх гомдол, санал иргэдээс ирсэн үү. Танай харилцагчид ямар хандлагатай байна вэ?
- Шалгуур хангасан МИК-д шилжүүлж буй зээлдэгчиддээ бид гэрээнд орж буй нэмэлт өөрчлөлтийн талаар урьдчилан мэдэгдсэн. Мөн харилцагч нар маань энэхүү өөрчлөлтийн талаарх нэмж асууж тодруулах зүйлсээ өөрийн салбар, тооцооны төв болон манай мэдээллийн лавлах 1888-д хандан тайлбарлуулан гэрээний нэмэлтээ байгуулж байна. Одоогийн байдлаар бидэнд албан ёсны гомдол ирээгүй байна.

- Ярилцсанд баярлалаа.

кейс для iphone 5female esscorts


Б.Оюунгэрэл: Аль ч банк зээлдэгчдээс илүү хүү тооцон авах эрх байхгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex