0 нас
Ядаргаатай юм бэ? Бүгд бүчиж аваад л мэлрээд мэлрээд л… Өлгийтэй хүүхэд хараагүй юм уу хаашаа юм бэ? Ядаж байхад хачин тэнэг тоглоом дээр өлгөчихөөр толгой эргээд байх юм. Хөөе энэ аав гуай хүн ч аятайхан баалгахгүй тэврээд таслуулаад хаячих юм даа…
Ашгүй тэндээс ээж ирж явах шиг байна. Мөөмөө хөхүүлдэг болохоор өөдөөс нь бас инээхгүй бол болохгүй ээ….
5 нас
Ямар өөдгүй юм бэ? Яахаараа тэд нарт тэндээ кранттай, бид нар крантгүй байдаг байна. Өнөөдөр Думаа бид хоёр муу Балдан, Бат хоёр шиг босоогоороо чишин морь харж сурсан. Юун азаар би Балдантай суугаагүй юм бол… Тэр тэнэг өнөөдөр багшийн палааж руу сүүтэй шар будаагаар бөөлжчихсөн.
10 нас
Энэ муусан хөвгүүд ямар тэнэг юм бэ? Яах гэж ийм гажиг юмнуудыг сургуульд авдаг байна аа. Бат долоо хоногийн турш цүнхээрээ толгой руу цохиод хөөгөөд байгаа юм даа. Янз нь надад дурлачихсан юм байх. Гэтэл би Балданд хайртай байдаг… Би хайрын захиа бичээд шидсэн чинь тэр тэнэг Думааг бичлээ гэж бодоод хариуд нь самбарын алчуур Думаа руу шидээд байгаа юм даа. Янз нь түүнд дурлачихсан бололтой. Думаа өөдгүй миний хамгийн сайн найз байж хайртай хөвгүүнийг нь минь булаагаад авчихлаа…
13 нас
Одоо яан аа? Би баларсаан. Манай ангийн бүх охидын сарын юм нь ирчихсэн байхад минийх л ганцаараа ирэхгүй байх юм. Би тахир дутуу юм болов уу… Бас энэ муу хөх байна. Өдөр болгон хэмжиж, ээжийн тосыг нууцаар түрхээ, байцаа идэж, адуу шиг унгуулаад байхад л томорч өгөхгүй байх юм. Өчигдөр Думаа жинхнээсээ үнсэлцэж үзсэн гэсэн. Аягүй гоё ч гэлээ ам шүлс болоод бас, пиво үнэртээд байдаг юм билээ гэсэн. Дараа нь надад зааж өгнө гэсэн. Миний сарын юм хэзээ ирэх юм бол доо?
16 нас
Би тийм царай муутай юм байхдаа. Охидуудын дийлэнх нь банди нартай унтаад үзчихсэн байхад би л ганцаараа тэнэг юм шиг охин хэвээрээ явж байх юм. Өчигдөр Балдангийн гэр яг болох гэж байсан нь сарын юм ирчихсэн. Яахаараа дандаа ингэж хүссэн үед хясдаг байна аа?….
20 нас
Хүүе ээ, чи одоо хэн бэ? Хэн гэнээ .. Төөгөө гэнээ. Яанаа өчигдөр хоёулаа нөгөө юу яачихсан тээ? Хөөе та, чи над дээрээ буучих л даа, хамаг бие чилчихлээ. Давсаг яг хагарах нь ээ. Пөөх таны… чинийх ямар их үстэй юм бэ?…Яанаа юу ч санадаггүй ээ… Хөөе чи надтай суух уу? Хаа хаа янзыг чинь үзсэн юм битгий ай. Ёо яг үхэх нь ээ. Маргаашнаас эхлээд архи уухгүй, тамх татахгүй, зөвхөн таньдаг эрчүүдтэйгээ унтдаг журамт бүсгүй болохгүй бол балрах нь ээ….
25 нас
Өөдгүй амьтан чинь бүтэн гурван жил явж байж сууя гэхгүй л байгаа юм даа. За яахав, над шиг галзуу секс хийдэг, амттай бантан хийдэг өөр хүүхэн олж авахыг чинь харна даа гайгүй. Тэг ингэ гэсэн бүхнийг нь л хийж байна даг. Зэвүүн амьтан над шиг хүүхнийг мурьдаггүй л байхгүй юу. Гайгүй ээ чамаас нэг салахгүй байхаа мэдье ээ….
30 нас
Хайран сайхан залуу насаа энэ тэнэг юмтай сууж хоосон алдах ч гэж дээ. Суугаад таван жил болоогүй байхад гүзээнийхээ цаанаас хөлөө харахгүй, халзан толгойтой гахай болчихож байгаа юм даа. Ёстой нэээрээ. Бас тэгээд намайг мэхлээд энд тэндэхийг хүүхэн энэ тэр гээд гүйгээд байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу… Тэгэж ярих юм бол надад ч гэсэн нас бол нас, зүс бол зүс байна … Харж л байгаарай арав дүү сайхан залуутай учир ургуулчихаад чамайгаа маллаад явж байхаа мэднээ … Хөөе алив хөнжил өгөөч ээ… Ямар аймаар хурхирдаг юм бэ? Маргааш ажил ихтэй байхад өөдтэйхэн амруулчихгүй…
45 нас
Би яагаад ингэж таргалаад байна аа. Синдид явдаг юм билүү? Өчигдөр анх удаа ажлынхаа нөхрөө араар нь тавьж үзлээ. Ажлаараа амралтанд явсан чинь хажуугийн хэлстийн Бат гэж нэг балай юм шөнө яах ийхийг зуургүй дараад авдаг байгаа. Яанаа ямар балай юм бэ? Манай энэ хар юм мэдчих вий дээ? За байж манайхан чинь хэзээ ахиад ажлаараа амралтанд явна гэлээ….
60 нас
Хөгшин хонины насгүйгээ мэдэхгүй байж бас залуу юмтай сууна энэ тэр гээд байна гэнээ чи? Чи надаас хаа холдох вэ дээ? Над шиг эмийг чинь зөөж, түгжрэхээр чинь клизм тавиад, унтахын чинь өмнө халзан толгойг чинь самнаж өгдөг залуухан хүүхэн гэж, тэнэг биш л юм бол байхгүй л байж таараа. За тэр яасан ороод ирэв үү өвгөөн. Яасан хайр дурлал дуусчихсан уу? Яамай даа, чиний насан дээр чинь хайр дурлал биш эрүүл мэндээ л гэдэг сэн дээ. За алив ийшээ суу. Даралтыг чинь хэмжихээс дээ…
80 нас
Ядаргаатай юм бэ? Бүгд бүчиж аваад л мэлрээд мэлрээд л… 80 хүрсэн эмгэн хараагүй юм уу хаашаа юм бэ? Yгүй энэ ач нарыг дээ надаар үгүй мөн их тоглоом хийх юм даа. Эцэг эхэд нь хэлж байгаад арьсыг нь хуулуулах юм шүү…. Хүүхдүүд ч гэж дээ худлаа асар ч тойголж байгаа мөртлөө бушуухан өнхрөөд өгөхгүй яасан уддаг юм бэ л гэж бодож байгааг нь би мэдэж л байна. Гайгүй дээ ахиад 20 жил шавар хаахаа мэдьеэ….
www.bolod.mn