Санахгүй байна
-Эмч ээ би одоо 90 настай. Тэгсэн мөртлөө одоо хүртэл хүүхнүүдийг эргүүлдсэн хэвээр л байна.
-Тэгвэл сайн л байна шүү дээ.
-Тийм л д
ээ. Гэхдээ би яах гэж эргүүлээд байгаагаа ер санахгүй юм.
Эхнэртэй эрчүүдэд зориулсан таавар.
-Өдөр болгон түрийвчлээд явахаар хүнд алуулчих гээд, огт авч явахгүй болохоор өөрийгөө хорлочих гээд байдаг зүйл юу вэ?
Сав
-Хөхний сүүний юу нь хамгийн үнэ цэнэтэй вэ?
-Сав нь….
Процесс
-Хөөш чи хүүхдэд хайртай юу?
-Yгүй одоо хайргүй гэхэд хаашаа юм. Ер нь бол ний нуугүй хэлэхэд хүүхэд хийх процесс нь илүү таалагдаад байдаг юм.
Нийтийн байр
Хуримын анхны шөнө. Нөхөр:
-Хайрт минь би чиний хүйсний нүхийг тэмтээр олж чадахгүй байна….
Эхнэр:
-Аягүй бол нийтийн байранд амьдарч байхад арилчихсан юм байгаа биз…
Хуруу
-Эмч ээ миний хуруун завсар загатнаад байна.
-Аль хуруун завсар чинь юм бэ?
-Хоёр эрхий хурууны хооронд.
Эм хонины тухай
Эм хонь эмнэлэгт хэвтэж аборт хийлгэв. Арслан үүнийг сонсоод эмнэлгт нь бялуу барьж ирэв. Минж түүнд харин мебель бэлэг болгов. Зальт үнэг түүнийг шарсан тахиагаар эргэв. Азарган чоно харин шилэн трико бэлэглэв. Эр нохой шарандаа үнэртэй ус өгчээ. Эр нөхөр нь болсон эрхэм хүндэт хуц гуай л харин эхнэрийнх нь толгой нь өвдсөн гэж бодоод цэцгийн баглаа барьсаар эргэж ирсэн байжээ.
Хоёр дахин
Нэг хүүхэн далайгаас алтан загас барьжээ. Алтан загас уламжлалт ёсоороо гурван хүслийг нь биелүүлж өгье гэв. Гэхдээ юу ч хүссэн гэсэн хуучин нөхөр нь хоёр дахин илүү авах болно гэсэн болзол тавьж.
-За байз тэгвэл юуны өмнө 10 сая ногоонтой болмоор байна.
Тэр даруйд л гар дээр 10 саяын чек унаад ирэв.
-Тэгвэл би энэ далайн эрэг дээр тансаг харштай болмоор байна.
Тэр даруйд далайн эрэг дээр тансаг харш сүндэрлэн, түлхүүр нь унаад ирэв.
-Бүсгүй минь чиний нөхөр яг одоо 20 сая ногоонтой, хоёрын хоёр тансаг харштай болчихсон байгаа гэдгийг чамд сануулмаар байна.
-Гуравт нь гэвэл…за байз…. Аан тийм би аягүй том эрхтэнтэй мундаг нууц амрагтай болох юмсан гэж дандаа мөрөөддөг байсан юм.
Yүр
Ээж нь оройн ээлжинд явахдаа хүүхдүүдэдээ захиж байна гэнэ.
-За аав чинь удахгүй согтуу ирнэ. Тэгэхээр нь хувцсыг нь тайлаад оронд нь хэвтүүлээрэй. Гэхдээ дотоожийг нь тайлж болохгүй шүү. Тэнд нэг нүдтэй аймаар шувуу үүрлэдэг юм мэдэв үү.
Өглөө нь иртэл хүүхдүүд их л баярласан байртай угтаж аваад ам булаалдан ярьж байна гэнэ.
-Ээж ээ өчигдөр аав орой согтуу ирэхээр нь бид нар хувцсыг нь тайлаад унтуулчихсан. Тэгээд юмыг яаж мэдэх вэ гээд дотоожийг нь тайлаад тэнд үүрлэчихсэн нөгөө ганц нүдтэй аймаар шувууных нь хүзүүг нь хуга мушгаад, өндгийг нь бяцлаад үүрийг нь шатаачихсан…
Батга
Багт наадам. Бүгд л элдэв шидийг баг өмсөн наргицгаана. Нэг эр ув улаан хувцас өмсөж, амандаа майонез балгаад багт наадамд иржээ. Гэтэл эрвээхэйний баг өмссөн нэлээд махлагдуу эмэгтэй мань эрд дөхөж ирээд:
-Би эрвээхэй байна. Харин чи хэн бэ? гэвэл мань эр:
-Би толгойлсон батга байна гэж хэлээд нүүр рүү майонезээрээ тургичихаж гэнэ.
Салмаар байна
Нэг эр өмгөөлөгчтэй уулзаж байна гэнэ.
-Би эхнэрээсээ салмаар байна.
-Яагаад тэр билээ? Юу болсон?
-Yгүй одоо орой болгон баар, зоогийн газраар хэсээд ядаргаатай юм.
-Тэгтлээ их уудаг юм уу?
-Yгүй дээ, намайг эрж хайгаад ядаргаатаад байх юм.