Сүүлийн үед нэгэн яриа жиг жуг явах болжээ. Рок попын эмэгтэй дуучид хоорондоо нөхөрлөж нэгнийхээ нүүрийг будаж үсийг янзалж, шоудсан ч хамтдаа байдаг найз нар бол харин нийтийн дууны тогооныхон хоорондоо хонь чоно ажээ.
Тэд эр эмгүй хов ярьдаг бөгөөд эмэгтэйчүүд нь нэгнийгээ байнга шахам муулж мууг нь үзэж олны өмнө хэл амаар идэх нь энүүхэнд гэнэ.
3 сард бие даасан тоглолтоо хийх гэж байгаа Э.Оюумаа л гэхэд энэ жилийн зохиолын дуучдын шинэ жилийг зохион байгуулах комисст ажиллаж дуучдыг ялгаварлан гадуурхаж тэрийг дуудна, энийг дуудахгүй, энэнд хэлэхгүй, энийг дуудна гэхчилэхнгээр утас цохиж уран бүтээлээ хийж яваа залуу уран бүтээлчдийг ихээхэн гомдоожээ. Ямар сайндаа Э.Оюумааг хорчин гэсэн яриа гарсан байхав дээ.
chuhal.mn