Залуу хүн бүрийн заавал мэдвэл зохих зүйлс

Таны имиж

Маргарет Тетчерийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар 1979-1990 онуудад ажиллаж байсан Бернард Ингхем: Янз байдал, араншин, бие хүнийг ялгах нь зүйтэй. Хэрэв шаардлага гарвал янз байдлыг өөрчилж, нууж болно. Хүйтэн, шийдвэргүй араншинг, бүдүүлэг занг нууж болно. Мөн уурласан араншинг зөөлрүүлж, онгироо занг багасгаж болно. Гэхдээ ямарч имижмейкер хувь хүнийг өөрийн объект болгон авахаас өөр аргагүй болдог. Хувь хүн нь имижмейкерээс хавьгүй өмнө бүрдсэн байдаг болохоор түүнийг эрс өөрчилж, нууж болдоггүй” гэж онож хэлсэн байдаг. Имиж бүтээх ажил нь дан ганц дүр бүтээх асуудал биш, мөн имижтэй холбоотой хэрэггүй мэдээллийг арилгах явдлыг бас багтааж байдаг. Оросын улс төрийн технологийн Төвийн орлогч захирал Б.Макаренко улс төрийн зөвлөгөө, РR хоёрын ялгааны талаар: “Энэ бол нэр томъёоны будлиан юм.

Хамгийн гол нь энэ хоёрт юуг ойлгож байгааг ойлгох нь чухал. Улс төрийн РR-ыг имижмейкер гэж нэрлэж ч болно. Имижийг бүрдүүлж, нийтийн ихэнхи саналд тусгаж өгөхийг голдуу сонгуулийн компанийн явцад хийдэг. Гэхдээ манай улс төрчид санал өгөхөөс сарын өмнө л энэ талаар санаж эхэлдэг” гэсэн байдаг нь манай бодит байдалд ихээхэн нийцэх юм… Мөн харилцааны явцад авсан мэдээллиин үндсэн дээр имижийг өөрчилж болдог. Америкийн судлаач Бобби Жи мэдээллиин үйлчлэлийн өөрийн гэсэн томъёолол бий болгосон бөгөөд хүний авсан мэдээллийн 85 хувь нь мэдрэмж дээр, ердөө л 15 хувь нь баримтад тулгуурладаг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл: Хүнд мэдээллийн зохистой гэхээсээ сэтгэл хөдлөлийн тал нь илүү давамгай байдаг байна. Энэ нь мэдээллийн урсгал дотроос хэрэглэгчдийн бүлэг тус бүр өөр өөрийн мэдээллийг авдагтай холбоотой юм. Жишээлбэл, Жорж Бушийг Европоос эх орондоо буцаж ирэхэд түүнийг цэргийн нисэх буудал дээр хоёр нохой нь эрхэлж угтжээ. Америкад байдаг 50 сая нохойтой хүмүүс улс төрийн олон мэдээлэл дундаас энэ хэсгийг илүү хүлээж авахыг түүний имижмейкерүүд тооцсон байна…

Имиж – таны дүр төрх, таныг бусдад илэрхийлэх нэрийн тань хуудас.

Гадаад дүр төрхөндөө санаа тавьдаггүй ажил хэрэгч хүн юу идэж байсан хамаагүй идэмхий хүнтэй ялгаагүй. Таны хувцас төрхийг тань бүтээж, таны тухай мэдээллийг цаг минут тутамд бусдад өгөн, өөрийн тань төсөөллийг бусдад бий болгодог гэдгийг та анзаарч байв уу? Таны амжилт дан ганц таны мэдлэг оюунаас шалтгаалахын зэрэгцээ таны гадна төрхөөс тань маш их шалтгаалдаг гэдгийг санаж яв. Хувцас, үнэртэн, үнэт эдлэл зэргийг та магадгүй имижийг бүрдүүлэгч гэж ойлгож байвал энэ нь их явцуу хүрээн дэх ойлголт юм гэдгийг энд хэлье. Зохистой гадаад төрх бол гайхамшгийг бүтээх чадалтай ба түүнийг бүтээх ажлыг олны өмнө гарахад бэлтгэхийн нэгэн чухал хэсэг болгон авч үзэх хэрэгтэй.Та өөрийгөө байнга ажигла. Ар нуруунаасаа, хажуу талаасаа хар. Гадаад төрхийнхөө давуу болон доголдолтой тал дээр өөрийгөө бүү хуур. Та өнгөрсөн туршлагаасаа өөртөө юу зохих үгүйг мэдэх болсон.

Таны зураг бол таны имиж . . .

Эмэгтэйчүүд биеийг бурхан болтол хувцасладаг бол Эрчүүдийн хувьд хувцас бурхан бие чөтгөр гэсэн зарчим үйлчилдэг

Эмэгтэйчүүдийн хувцаслалт

Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрэгтэйчүүдийг бодвол нэлээд төвөгтэй байдаг. Жишээлбэл: Тайз болон индэр дээр зогсохоос гадна сууж магадгүй тул ямар юбка сонгох вэ гэх мэт олон төвөгтэй асуудал тулгардаг. Энэ тохиолдолд аль ч үед аятайхан харагдах юбка сонгож авах нь зүйтэй. Бариу юбка суух үед өвдөгнөөс дээш өргөгдөж урдаа үрчийдэг тул ташаагаараа 2.5 см тавиу байвал дээр байдаг. Тайзнаас доор байрлах танхимд суугаа хүмүүст хэрхэн харагдахаа бодох хэрэгтэй. Суухад ангайдаг урдаа оноотой юбканаас зайлсхий. Тэр үед та яаж ч хичээгээд оноог нь нийлүүлж чадахгүй биз дээ.

Өөрийн өндөр, жин зэрэгт тааруулж юбка сонгож авах хэрэгтэй гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Ихэнх эмэгтэйчүүдэд өвдөгнөөс доош 10-15 см урттай юбка зохидог. Энэ урт нь моодноос хэзээ ч гардаггүй давуу талтай. Бас ажил хэрэгч байдалд хамгийн сайн зохицдог. Үсний засалтын хувьд шуух, бага зэрэг долгионтой задгай тавьсан засалт хэзээ ч хоцрогддоггүй. Албан харилцаанд дуплийн өсгийг 6 см –ээс хэтрүүлээд хэрэггүй. Оо энгэсгийг та өөрийн нүүрний суурь өнгөнд тохируулан сонгох нь зүйтэй бизээ. Хэтэрхий бор арьсанд 21 two way cake таарахгүйг хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

Эрэгтэйчүүдийн хувцаслалт

Эрчүүдийн дийлэнх нь ажил хэргийн уулзалтад костюм өмсдөг болохоор костюмын талаар хэдэн зүйл хэлье. Костюм тань юуны өмнө таны худалдан авах чадварын хамгийн дээд хэмжээнд хүрсэн сайн чанарын материалтай, өнгийн зөв сонголттой байх ёстой. Цагаан цамцны тань ханцуй пиджакны ханцуйнаас 2 см орчим цухуйж байх нь тансаг байдлыг илтгэдэг. Өмдний тань урт суух үед оймс, түрий хоёрын завсраар нүцгэн хөл харагдахааргүй байвал зохино. Гутал тань бараан өнгийн байвал зүгээр ба үргэлж гялалзаж байх ёстой. Хэт бариу, хэт сул цамц зохимжгүй. Зангиа тань цулгуй биш бол нүдэнд тусаад байхааргүй даруухан хээтэйг сонгоорой. Зангианы өргөн нарийнийг пиджакны захны өргөнтэй харьцуулж сонгодог.

Хэтэвч, бүс, цагны оосор, цүнх 4 нэг өнгийн байдаг. Гуталны ул аль болох нимгэн, арзгар биш байх нь зүйтэй. Хар, хар хөх оймс бараг мөрдлөг болсон гэж хэлж болно. Албан гэрээ хэлцлийн үед өмднийхөө индүүлэгт анхаарах нь зүйтэй юм шүү. Жишээ нь Японд харилцагчаасаа илүү индүүдлэгтэй өмд өмсөхийг цээрлэдэг.

2 ширхэг нусны алчуур авч явах нь зүйтэй. Нэг нь баруун халаасанд нөгөө нь нүдний шилээ арчих, бүсгүйчүүдэд туслахад зориулагдаж энгэрийн халаасанд явдаг.

www.miss.mnчехлы на айфонdubai sex


Залуу хүн бүрийн заавал мэдвэл зохих зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.