Эрчүүдэд таалагдахыг хүсвэл…

Ямар нэгэн уулзалт цэнгээнд ихэнх бүсгүйчүүд хүнтэй танилцах, цэнгэн баясах зорилгоор очдог. Гэвч их санасан газар хоосон гэгчээр бүтэлгүйтэх нь олонтаа.

Эрчүүдэд таалагдах гэсэн бүсгүйчүүдийн зарим нэгний гадаад байдал амжилтанд тэр бүр хүрэхгүй, төөрөгдөлд оруулдагийг товч дурьдая.

Мини юбка. Хэтэрхий богино юбка урт тэгш хөлтэй бүсгүйд дэндүү сайхан зохиж эрчүүдийн харцыг унагаж чадах боловч буурьтай нэг нь зайгаа авч, шалиг нэг нь шохоорхох магадлал өндөр байдаг.

Олон өнгөт үс. Шаргал, ягаан, цэнхэр, ногоон гээд л олон өнгөөр бүсгүйчүүд маань гоёдог болсон цаг. Тэгвэл энэ бүхэн эрчүүдэд таалагддаг гэвэл худлаа. Харин үсний нь натурал бор, хар, хар хүрэн бол эргэлзээгүй таалагддаг. Ер нь бүсгүйчүүддээ хэлэхэд хэтэрхий будаж шунхдах нь тэр бүр эрчүүдэд зөв санаа өгдөггүй юм шүү.

Час улаан уруулын будаг. Тод өнгийн уруулын будаг эрчүүлд таалагддаг гэвэл бүсгүй та маш том эндүүрч байна. Нэг үгээр хэлбэл уруулын сайханд илбэдүүлсэн эрэгтэй хөнгөхөн шохоорхлын үүднээс сонирхож болох ч өмнөө тодорхой зорилго тавьсан буурьтай эмэгтэйн хүссэн хэмжээнд бус.

Хэт нүүрэмгий байдал. Хэтэрхий нүүрэмгий зан эрчүүдийг айлгаад зогсохгүй өөрөөсөө бүрмөсөн холдуулж ч мэдэх талтай. Тэд энэ бүсгүйд жаахан нүүр өгчихвөл салахгүй амьтан гэж дүгнэх нь бий.

Хосуудад өгөх зөвлөгөө

Yнсэлт ямагт өөр, шинэ байх ёстой

•Эмэгтэйчүүдийн 96 хувь нь “хүзүү маш мэдрэмгий” гэж санал асуулгад хариулжээ.

Иймээс эрчүүдэд зөвлөхөд амраг бүсгүйнхээ хүзүүн дээр үнсээрэй.

•Эрчүүдийн 99 хувь нь франц маягаар үнсэлцэх дуртай бол бүсгүйчүүд харьцаа дөнгөж эхэлж байхад ийм үнсэлт зохимжгүй гэж үздэг.

•Yнсэлт ямагт өөр, шинэлэг байх ёстой. Туршлагатай амрагууд, үүнийг зөнгөөрөө хийдэг.

•Бүсгүйчүүд удаан үнсэлцэх дуртай, энэ үед тэврээ салгалгүй үе үе завсарлаж, харилцан бие биеэ магтацгаа. “Чи их сайхан үнсэлцэж байна” гэх мэт.

•Цухуйж буй сахал мэдрэмтгий арьсыг өвтгөж, дур тачаалыг бууруулдаг. 3 эмэгтэйн 2 нь сахлаа хусаагүй эрд үнсүүлэх дургүй.

•Yнсэлцэх үед амнаас сэнгэнэсэн сайхан үнэр ханхалж байх ёстой.

•Жирийн бус орчинд амрагтайгаа үнсэлц, кино үзэж суухдаа гэх мэт. Дэлгэцэн дээрх галзуу тачаал гал дээр тос нэмэхтэй адил та хоёрт нөлөөлнө.

•Та ийм нэг туршилт хийгээрэй. Цаг харан 5 минут амрагаа үнс, тэр хөдлөхгүй, хариу үнсэхгүй байх ёстой, дараа нь тэр гэх мэтээр ээлжилж турш.

www.miss.mnчехол для mac pro 13dubai escort asian


Эрчүүдэд таалагдахыг хүсвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.