Дэлхийгээс чамруу татсан тэр гүүр нь дээр бид үнсэлцсэн
Тэнгэрээс надруу эрэгсэн салхины зөргөөр бид уулзалдсан
Тэнд бидний анхны учрал болсон, тэгэхэд чи далавчтай байсан
Зүрх чинь хүчтэй цохилоод зүүд мэт орчлонгоос тасарсан
Зөн мөрөөдлийн ертөнцөдөө ингэж бид хүрсэн
Нуурийн эрэг дээрх хөлөг онгоцонд хамт суусан
Намуухан аяз бидэнд зориулж удаан эгшиглэсэн
Хорвоо бүхэлдээ диваажин мэт санагдаж
Хормын дотор сэтгэл минь нарнаас ч тод гийсэн
Гараас минь чи зөөлхөн атгаад, гадаах ертөнцийг харуулсан
Ганцхан удаагийн учрал байсан ч, насаараа мартахааргүй үдэш байлаа
Азтай нь бид ахиж олон удаа уулзсан, амраглаж салхааргүй дурлал цэцгэлсэн
Анхны болзоо үлгэр шиг байсан,..аажимдаа бид үлгэр дотроо амьдарч эхэлсэн…
2014.01.07 …………….Х.ДУЛАМСҮР
Зохиогч: Duya Dulamsuren