Австралийн Мельбурнээс хойшоо 180 км-т байрладаг “Мурупна” хотод нэгэн хачирхалтай хэрэг гарсан байна. Хэсэг залуус нуугдаж тогложээ.
Нэг залуу нь хамаг хувцасаа тайлж нүцгэлээд угаалгын машин дотор ороод суучихсан байна. Хамт нуугдаж тоглосон найзууд нь түүнийг олсон боловч угаалгын машинаас гаргаж чадаагүй байна.
Эцэст нь аврах багийнханыг дуудаж, 20 минут ноцолдсоны эцэст арай гэж залууг угаалгын машинаас гаргаж авсан байна.
Заримдаа томчууд бид хүүхэд насандаа очсон мэт аяглаж, тоглоом нь шоглоом болох нь бий.
Б.Эрхэмсэг
Эх сурвалж: www.miss.mn
![STAR FM Shepparton's Tommy (right) decided to try getting into a front-loader himself, for a 'Who wore it better...](http://resources2.news.com.au/images/2014/01/07/1226796/607802-5e0b1d46-773b-11e3-ae56-4ce697eaa265.jpg)
![Emergency services attend a home in Mooroopna, Victoria after a naked man found himself stuck in a washing machine.](http://resources0.news.com.au/images/2014/01/07/1226796/605356-2b2ef1ba-7671-11e3-ae56-4ce697eaa265.jpg)