Хөгжим ба жирэмслэлт

embarazoТайваны эмнэлгийн их сургуулиас нийт 236 эмэгтэйд туршилт хийсэн. Тэдний 116 эмэгтэйд өдөр бүр 30 минут хөгжим сонсгож бусдад нь сонсгоогүй байна.

Үр дүн нь: 2 долоо хоногийн турш сонссон хөгжмийн нөлөө нь хүний сэтгэл санаанд ашиг тустай нь мэдэгдэж байсан. Сонгодог хөгжим, бүүвэйн дуу эсвэл байгалийн ая сонссон эмэгтэй сонсоогүй эмэгтэйтэй харьцуулахад хамаагүй бага стрессд орж байсан байна.

Стресс ба жирэмслэлт
Зарим нэг энгийн стресс, хэт стресс зэрэг нь ээж болон хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Стресс бага байх нь хэвийн учраас жирэмсэн эмэгтэй шинэ амьдалдаа бэлтгэн анхаарал тавьж болно. Харин их стресс болон санаа зоволт нь жирэмслэлт болон ургийн эрүүл мэндэд гүнзгий нөлөөлдөг ба хамгийн муу  үр дүн нь зулбалтанд ч хүргэх аюултай. Стресст орсноор мэдрэлийн төгсгөлийн булчингууд их чангарч төрөх үедээ илүү өвдөлтийг мэдэрч төрөлтийг удаашруулж болдог.

Хөгжмийн үнэ цэнэ
Хөгжим яагаад эмэгтэй хүнийг тайвшруулдаг талаар олон шалтгаан байдаг. Богино хугацаанд хөгжим сонссоноор бид тайвширч чаддаг. Бидний бие хөгжмийн хөгөнд ч мөн хариу үйлдэл үзүүлж байдаг.

Нэмж хэлэхэд хөгжим нь төрөлтийн өрөөнд ч төрөх гэж байгаа эмэгтэйг тайвшруулж чадна. Энэ нь жирэмсэн эмэгтэйд өөр зүйлд анхааралаа хандуулахад дөхөмтэй. Гэхдээ яг үнэндээ физиологийн үр дагавар нь жирэмсэн эмэгтэйг тайвшруулж өвдөлтийг бага мэдрүүлдэг.

Хөгжмийн ашиг тус
Хөгжим бол эмэгтэй хүнийг уур уцаар болон бухимдалгүй байлгаж сэтгэл санаагаа тайван байлгах хамгийн гайхалтай арга болж өгч чаддаг. Хөгжмийн эмч нар хөгжмийг жирэмслэлт болон төрөлтөнд хэрэглэдэг. Хөгжмийн тусламжтай тайвшрах нь зайлшгүй хэрэглэдэг зарим эмийн хэрэглээг багасгадаг ба энэ нь хүүхэд эсвэл ээжид хүндрэл тохиолдох эрсдэлийг багасгадаг. Мөн хөгжим нь өвчнөөс сэргийлдэг ач холбогдолтой. Жирэмсэн эмэгтэйд сонсож болох хөгжмийн талаар дараах мэдээлэлийг санал болгож байна:

Бага дүнгэнээнтэй
Дуу эсвэл темп нь хурдан өөрчлөгддөггүй
Темп нь ойролцоогоор 1 минутанд 60 юм уу түүнээс бага байх

Та ямар дуу сонгосон байх нь хамаагүй өдөрт 30 минут сонсох нь таныг гайхалтай тайвшруулж, амралт өгч төрөх гэж буй хүүхэддээ анхаарал хандуулахад ач тустай.

аквалоо ценыhigh priced hookers


Хөгжим ба жирэмслэлт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.