Манай улсын хувьд Мэргэжлийн хяналтын газрынхны ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсвэл хохирсон иргэд л чиглүүлж өгдөг. Өөрсдөө юу хийх, яахаа сайн мэддэггүй л гэлтэй. Өнөөдөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хотын аль ч хүнсний дэлгүүрт өрөөтэй л байгаа. Тэр ч бүү хэл томоохон супермаркетуудаар хүртэл иймэрхүү хүнсний бүтээгдэхүүнүүд худалдагдаж иргэдийг хохироож байсан явдал цөөнгүй.
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэгэнт хохирсон иргэдийн мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтынхан ажил үүргээ гүйцэтгэдэг. Та бидний тэр дундаа хүүхэд багачуудын идэх дуртай жимс болох алимнаас “жимсний улаан хачиг” гэх хор хөнөөлтэй шавьжны өндөг илэрчээ. Тиймээс ард иргэд алим жимсийг баталгаат газруудаас худалдан авахыг анхааруулж байна.
Ц.Тамир бай.мн