Төрөл бүрийн сав суулгыг тусгайд нь угаана. Хоолны болон гал тогосны сав суулгыг усыг нь гурван удаа сэлгэж угаах хэрэгтэй. Анхны ус заавал халуун байх шаардлагагүй. Тостой савыг халуун усанд хоолны халбагаар нэг хуурай гич буюу хүнсний сод хийж угаахад тун амархан цэвэршинэ. Сав суулгыг заавал арчих шаардлагагүй. Гал тогооны сав суулгыг цэвэр, хуурай байранд хадгална. Шилэн сав суулгыг содтой бүлээн усаар угаана.
Болор эдлэлийг (бумба, хундага, гүц) спиртээр, дараа нь хуурай, зөөлөн алчуураар арчихад гялалзсан өнгөтэй болно.
Цайны шилэн аяга, сархадын жүнз, дарсны шилэн хундагыг хоолны давсаар үрвэл гялалзсан өнгөтэй болно.
Шаазан, шаазмаг эдлэлийг нашатырын спирт (нэг литр шилэнд цайны халбагаар нэг нашатырын спирт) хийсэн савантай бүлээн уусмалаар угаана. Харласан шаазан эдлэлийг хүнсний сод буюу давстай цуугаар арчина.
Зэс савыг эхлээд бүлээн усаар дараа нь халуун усаар угаана. Зэс саванд хүнсний зүйл хадгалж болохгүй. Зэс болон гууль савыг тусгай нунтаг, шохой үйрүүлж шигшсэн бодис, нунтгаар цэвэрлэнэ. Дараа нь савыг угааж хатаана.
Дицдэж өнгөлсөн сав суулгад тусгай цэвэрлэгээ шаардлагагүй. Угаагаад зөөлөн алчуураар арчихад л хангалттай.
Голиэтилен, гялгар хүүдий, саванд өөх, чанамал жимс, жимсгэнэ, дарс, квас зэрэг зүйл хадгалж болохгүй. Ийм саванд дээрх бүтээгдэхүүн эвгүй үнэртэй болж, амт нь өөрчлөгдөн түргэн гашилна.