Анх алтны магнатын эхнэр болсоноор дуулиант амьдралд хөл тавьсан топ модель Д.Пүрэвсүрэн өдгөө хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж яваа. Арван жилийн ширээнээс айлын эзэгтэй болж хувирсан тэрээр олон жилийн турш олны анхааралд байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл түүний бүтэлгүй хайрын түүхүүд бусдын ярианы сэдэв хэвээр. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт Монголжин гэх охин төрүүлж өгөөд төд удалгүй төрхөмдөө буцсан тэрээр удалгүй Цэгцбаатар гэх нүд, хөмсөг болсон баян айлын “бацаантай” сүжирч, дахин дуулиан шуугиант амьдралаа идэвхитэйгээр үргэлжлүүлсэн. Харин өнгөрсөн жил тэдний хамтын амьдрал дуусгавар болж топ модель бүсгүй заяаны ханиа хайж эхлэв. Сайхан хүүхэн хараад нүд унагадаггүй эр хүн гэж байдаггүй хойно. Түүнийг гэх өнгөлөг, мөнгөлөг залуус мундахгүй. Тэднээс хамгийн ирээдүйтэй нь байж болох Ганбаяр гэх залуу Пүүжээгийн “эрлийн” эзэн болж чадсан. Тэд хоромхон хугацаанд хайрын романс үүсгэж, Пүүжээ ч “Би заяаны ханиа олчихлоо” хэмээн хэвлэлээр нэг шуугиан тарьсан. Шинэхэн хосууд хэн хүнгүй атаархам романтик өдөр хоногийг өнгөрөөж, гадаадын орнуудаар аялаж ажил албаа ч хойш тавьж явсан. Харин өдгөө топ модель Д.Пүрэвсүрэн шинэхэн хайртдаа шинэ хүн төрүүлж өгөх гэж байгаа. Хэн хэн нь өмнө нь амьдралтай байсан ч бие биенээ олж чадсан тэдний хайр сэтгэл хэр удаан үргэлжлэхийг ёстой цаг хугацаа л харуулах байх. Ямартай ч топ модель бүсгүйн заяаны хань хэмээн зарлан тунхаглуулсан Ганбаяр гэгч нь өмнө нь Уянга хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан бөгөөд хоёр ч хүүхдийн эцэг болсон нэгэн. Тэрээр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн монгол дахь захирал. Бас ч гэж болоогүй Австралид эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэ компанийг байгуулж амжилтанд хүрмэгцээ эхнэр хүүхдээ орхин UBS телевизийн хөтлөгч байсан Халиунтай хайр сэтгэлтэй болж хамтран амьдарч байсан. Гэвч тэдний харьцаа төдийлөн удаан үргэлжлээгүй бөгөөд аль аль нь тус тусын замыг хөөжээ. Ингэж явсаар Пүүжээтэй учирч өдгөө нэг гэрийн хоёр болоод байгаа. Ямартай ч өнгөнд дуртай Ганбаяр, мөнгөнд дуртай Пүүжээ нарын хайрын түүх ингэж эхэлсэн гэнэ лээ.
Н.Хувьзаяа secret.mn