Сайн байцгаана уу бүсгүйчүүдээ. Сэгсгэрмаа нь өнөөдөр та бүхэндээ өдөр тутмын будалтыг фото мэдээлэл болгон хүргэж байна. Ингэж будаж эхэлцгээе. Танд байгаа цайвар өнгө нь таны өнөөдөр сонгосон гол тений өнгөний арай цайвар хувилбар байж болно. Эсвэл арьсны тань өнгөтэй адил тень байж болно. Дараагийн өнгөө хөмсөгний яг доод зовхины хэсгээс нөгөө хэсэгрүү шилжих үед хоёр өнгөний ялгааг сааруулах зорилгоор нэг өнгөнөөс нөгөөрүү уусган будах хэрэгтэй. Хэрэв та энэ хэсгийг тод өнгөөр будахыг хүсэхгүй байвал яг зовхины доод хэсгээ будсантай адил өнгийн, эсвэл нэг тоноор илүү зөрүүтэй өнгөөр будахдаа мөн л уусгаж өгнө.