Криштиан Роналду хоёр дахь удаа “Алтан бөмбөг” хүртлээ

222-600x398

2013 оны “дэлхийн шилдэг хөлбөмбөгч” шагналын эзнийг өчигдөр Швейцарийн Цюрих хотноо тодруулсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду тодорчээ. Түүнтэй шилдгийн төлөө Аргентиний шигшээ болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси, Францын шигшээ болон Германы “Байерн Мюнхен” багийн жигүүрийн довтлогч Франк Рибери нар өрсөлдсөн юм.

Криштиан Роналду шагналаа гардсаныхаа дараа хэвлэлийхэнд хандаж “Энэ цаг үеийн шилдгийн шилдэг тамирчидтай өрсөлдөх сайхан байлаа. Лио Месси би чамайг биширдэг. Мөнхийн өрсөлдөгч минь байдагт баярлалаа” гэжээ.

ФИФА-гийн дүрэм журмын дагуу шилдэг хөлбөмбөгчнийг ахлах дасгалжуулагч, үндэсний багийн ахлагчид болон хөлбөмбөгийн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг байна.

Роналду 2013 онд 56 тоглолтод 66 гоол оруулж үүний найман тоглолтод хэт-трик хийж байжээ.

www.miss.mn

 чехол для macbookuae sex


Криштиан Роналду хоёр дахь удаа “Алтан бөмбөг” хүртлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.