Өнгөрсөн дурлалын тухай дурсамж таныг шинэ амьдрал руу шийдмэг алхам хийхэд тань саад болж байдаг,
-Бүтэлгүй дурлалаас болж хоёр тийш болсноо, магадгүй амьдралд цорын ганц ч байж болох жинхэнэ хайраа алдчихсан мэт сэтгэгдэл танд төрж магадгүй.
-Хамгийн гол нь улирч өнгөрсөн аз жаргалын төлөө өөрийгөө буруутган зэмлэж сэтгэлийн шаналалд автах хэрэггүй.
-Магадгүй, дурлал чинь бүтэлгүй байгаад түүнээс харьцаагаа тасалсан чинь зөв ч байж болох шүү дээ.
-Юутай ч танд энэ удаагийн бүтэлгүй дурлал чинь том сургамж болох нь гарцаагүй.
-Бүтэлгүйтсэн хайр сэтгэлийн дараа эр хүнд итгэх итгэл чинь дахин сэргэж байвал та үүнд урамших ёстой.
-Өмнөх алдаатаа давтан гаргахгүйг хичээ. Өнгөрсөн бүтэлгүй дурлалын дурсамж зарим талаар танд сайнаар нөлөөлж ч магадгүй.
-Үерхэж байсан залуу чинь бодогдоод байвал түүнд жирийн л үгтэй захиа бич.
-Тэр захиандаа өөрийн амьдралын тухай бичиж, сэтгэлээ хуваалцаарай.
-Энэ захиа бол сүүлчийн удаагийнх гэж төсөөлж бодоод бичээрэй.
-Гэхдээ саяын захиагаа түүн рүү явуулаад хэрэггүй.
-Хэлж амжаагүй үг, илэрхийлж чадаагүй бодол санаа чинь энэ захиаг бичих үед сэтгэлийг чинь гэгэлзүүлж магадгүй.
-Үүнд ач холбогдол өгөөд байвал хуучнаа хэзээ ч мартаж чадахгүй гэдгийг бүү мартаарай.