Д.Одгэрэл: Надад жин хасах уралдаан шинэ мөрөөдөл, шинэ хайр дурлалыг авчирлаа

Эрхэм уншигч авхай таньд “Найзын минь бэлэглэсэн тэр эрхийн бичиг намайг өнөөдөр гоо сайхан бие галбиртай болгоод дээр нь бүр машинтай болгосонд би баярлаж явдаг″ хэмээн энгүүн хариулах Д.Одгэрэлтэй ярилцснаа хүргэж байна.

MRD_2355_[800x600]756921571201401141050

Тэрбээр “Голден жим” фитнес клубаас зохион явуулдаг Жин хасах уралдаан 5 дахь тэмцээний ялагч, автомашины эзэн болсон юм.

-Жин хасах уралдааны ялагч, автомашины эзэн болсон таньд баяр хүргэе. Уншигчдадаа өөрийгөө танилцуулна уу? 

-Би нэг хүүхэдтэй. Ээж, аавынхаа хамт амьдардаг, 33 настай энгийн л нэгэн бүсгүй. Дуурийн дуучин мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй маань миний хамгийн ихээр харамсдаг зүйлийн нэг байсан. Өнгөрсөн хугацаанд би гэдэг хүн сэтгэл гутрал гэдэг зүйлд автчихсан байлаа.

Дөрвөн жил үерхсэн найз залуугаасаа салаад ганцаараа хүүхдээ өсгөж байгаа, гэртээ хүүхдээ хараад суусан, ямар ч зорилгогүй, ямар ч тэмүүлэлгүй эмэгтэй байв. Нэг удаа миний танил эгч “чи хүүхэд төрүүлээд над шиг бүдүүн авгай болно” гэж хэлж байсныг санадаг юм аа. Би хүүхэд төрүүлээд нээрээ л тийм юм байна. Би хүүхэд төрүүлсэн. Таргалсан. Миний мөрөөдөл, миний мэргэжил одоо ингээд дууссан гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн хүн байлаа. Яг ийм байхад хайртай дотны хүн болох ах маань “Миний дүү бондгор ч гэсэн, тарган ч гэсэн ахдаа бол хөөрхөн” гэж хэлэх нь хүртэл надад дарамт мэт санагддаж эхэлсэн. Харин миний найзууд надад маш их урам өгдөг. Намайг үргэлж дэмждэг, хурцладаг сайхан хүмүүс бий.

-Хүмүүс турах гэж, илүүдэл жингээ хасахын тулд ямар ч хамаагүй туршилт хийхэд бэлэн байдаг. Маш олон сонголтууд дундаас чухам яагаад фитнест явж жингээ хасахаар шийдсэн бэ?

-Бүх юмны тохироо бүрдэнэ гэж байдаг. Аав, ээж хоёр маань Америкаас ирээд хүүхдээ харуулах хүнтэй болчихсон. Миний дотны найз надад Голден Жим фитнест хичээллэх 3 сарын эрхийн бичиг бэлэглэчихсэн сайхан үе. Миний өөр нэг найз фитнест хичээллээд 20 кг хассаж чадсаныг би нүдээрээ харсан юм. 20 кг гэдэг надад тухайн үед маш их тоо санагдаж байлаа. Найзын минь тэр үр дүн хонгилын үзүүрт гэрэл байгаа гэдэг итгэлийг надад өгсөн. Тийм учраас фитнест явах нь хамгийн үр дүнтэй юм байна гэдгийг би аль хэдийн ойлгочихсон байсан гэж хэлж болно.

-Та жин хасах уралдаанд оролцоод ялагч болж чадсан. Энэ уралдаанаас та юуг олж авав?

-Одоо эргээд бодохоор бүх зүйл надад зориулагдаад хүлээж байжээ гэж боддог. Тэр бүх сэтгэл гутралд орсон, амьдралын идэвхигүй байдалтай, өөртөө итгэлгүй өнгөрүүлсэн цаг мөч бүхэн намайг өнөөдрийн аз жаргалыг мэдрэх чадвартай болгосон юм болов уу гэж боддог. Анх би жин хасах уралдаанд заавал ялагч болно, машины эзэн болно гэж зорьж ороогүй. Зөвхөн өөрийнхөө хүссэн жинд л хүрнэ дээ гэсэн зорилготой ирээд уралдаан болох гэж байгааг сонсоод санамсаргүй шахуу орчихсон л доо. Найзын минь бэлэглэсэн тэр эрхийн бичиг намайг өнөөдөр гоо сайхан бие галбиртай болгоод дээр нь бүр машинтай болгосонд би баярлаж явдаг. Энэ уралдаанаас би өөртөө итгэх итгэлийг хамгийн ихээр олж авсан. Өөртөө итгэх итгэл гэдэг зүйл хүнд маш чухал юм байна гэдгийг улам илүү ухаарч байна. Өөрөөсөө гарамгүй зориг, тэвчээр, хатуужлыг гаргаж байж үр дүнд хүрсэн. Мэдээж намайг дэмжиж байсан олон хүний хүч хөдөлмөр бас бий.

-Жин хасах уралдааныг сайн ойлгохгүй байгаа хүмүүс “Энэ юун тэсвэр хатуужлын тухай яриад байна аа” гэж гайхаж мэдэх юм. Фитнесээр хичээллэхэд үнэхээр тэсвэр хэрэгтэй юу. Энэ нь таны мэргэжлийн онцлогоос тэс өөр зүйл байв уу?

-Уралдаан эхлэхэд 50 гаруй хүн хэмжилт хийлгэж байхыг хараад би “Энэ олон хүмүүс 3 сарын дараа бүгд сайхан болцгоосон байгаасай” гэж бодож байлаа. Миний оролцсон жин хасах 5 дахь уралдаан их сайхан, нийтэч, нөхөрсөг баг хамт олон шинээр бүрэлдсэн, уур амьсгал сайтай уралдаан болж өнгөрсөн. Бүгд нэг жигд энэ тэнцүү жингээ хасаж, эрчимтэй урагшласан юм. Мэдээж тэр дундаас бэлтгэл сургуулилт, өдөр тутмын дасгалаа хийж чадахгүй шантрах хүн ч байсан. Дасгал огт хийж байгаагүй, хөдөлгөөнгүй хүн гэнэт байнгын эрчимтэй дасгал хөдөлгөөн хийгээд ирэхээр адаглаад л бие нь буларна, шөрмөс татна гээд зовиурууд илэрдэг. Түүнийгээ даван туулж, хөдөлгөөний нормондоо орж байж, дасгалаа үргэлжлүүлнэ. Тиймээс тэсвэр тэвчээр, хатуужил гэдэг зүйл үнэхээр хэрэгтэй. Миний хувьд дуурийн дуучин мэргэжилтэй учраас тэсвэртэй, хатуужилтай байна гэдгийг бусдаасаа арай илүү ойлгож байсан болов уу гэж боддог. Яагаад гэвэл дуурийн дуу дуулна гэдэг өөрөө асар их бие, сэтгэл, хоолойны чадал тэнхээ шаарддаг зүйл. Суралцахын тулд  асар их энерги, цаг хугацаа шаарддаг урлаг. Сайхан хоолойтой хүн бүрийн хийгээд байдаг ажил биш юм. Тиймээс миний ажил мэргэжил мөн адил уралдаанд амжилт гаргахад нөлөөлсөн болов уу. Миний энэ уралдаанаас ойлгосон зүйл гэвэл хүн зөв турна гэж юу юм бэ гэдгийг ойлгож авсан. Би 78 кг жинтэй байсан ба уралдааны турш 23 кг цэвэр өөхөө шатааж, нийт шатаасан өөхний хувь 24.4% болсон нь хамгийн зөв туралт буюу булчингаа алдалгүй, өөрт хэрэггүй өөхөө бүрэн арилгасан явдал.

-Уралдаанд оролцохын өмнөх Одгэрэл, уралдааны дараах ялагч Одгэрэл хоёрын ялгааг та хэрхэн олж харж байна?

-Би өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөл, зорилготой, шинэ хайр дурлалтай бүсгүй болсон. Би дуурийн дуучнаар ажилд орохоор шалгалт өгсөн. Дуурийн театр биш ч гэлээ нэгэн томоохон байгууллагад шалгалт өгч байгаа. Тэнцэнэ гэдэгтээ ч итгэлтэй байна. Мөн би шинэ DVD болон CD гаргахаар ажиллаж буй. Гуравхан сарын өмнө “би хэзээ ч дуучнаар ажиллаж чадахгүй юм байна” гэж гутарч явсан. Учир нь гадаад үзэмж урлагийн хүнд маш чухал шүү дээ. Одоо бол би шинэ мөрөөдөл, шинэ төлөвлөгөөтэй болсон. Бүх зүйлд амжилт олоход зөвхөн надаас шалтгаална гэдгийг ойлгож авлаа. Мөн энэ хугацаанд надад шинэ хайр дурлал ирсэн. Амьдралд хашир суусан ганц бие ээж надад дахин амьдрал эхлүүлнэ гэдэг аймшигтай санагдаж байлаа. Гэтэл нэг орой Голден жим дээрээ бэлтгэлээ хийж байтал миний хуучны найз маань залгаж, хаана байна вэ гээд уулзах санал тавьсан. Би дотроо “за, бэлтгэлээ хийгээд ядарчлаа, гэртээ хүргүүлэе дээ” гэж л бодож байсан юм. Тэр үед түүнтэй уулзаад төсөөлж ч байгаагүй сайхан үгсийг сонсоно гэж зүүдлээч үгүй. 10 жилийн өмнөөс надад хайртай болж, хэнтэй ч суулгүй, намайг хүлээж байсан. Алдаа, оноо бүхнийг минь далдаас анзаарч, хайрлаж байсныг нь би мэдсэн. Одоо миний амьдрал цоо шинээр эхлэж байна. Сур харвахын тулд сумаа хойшоо сайн татаж байгаад тавьдаг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд би хойшоо татагдаж байв. Одоо зөв байгаа онохоор сум тавигдсан гэсэн үг. Бас бурхандаа баярлаж сууна.

-Жин хасах уралдааны талаарх таны сэтгэгдэлээ хуваалцана уу. Ер нь энэ уралдаан хэр иргэдэд үр өгөөжөө хэр өгч байна?

-Энэ бол том боломж. Өнөөдөр хаана ч хүнийг гоо сайхантай, эрүүл болгоод том шагнал өгч байгаа газар байхгүй байна шүү дээ. Ядаж л хүнийг амьдралын зөв дадал хэвшилд чиглүүлж өгч, уралдаан тэмцээнээр өдүүлж өгдөг газар байна уу гэвэл бас их сонин. Энд шинжлэх ухаанч ажил явагддаг. Илүүдэл жинтэй хүмүүст туслахын тулд бүхэл бүтэн баг хамт олон ажиллаж байна. Багш дасгалжуулагчийн баг, сэтгэл зүйчийн баг, зөв хооллолтын баг, менежментийн баг гэх мэт олон хүний сэтгэл зүтгэл, багийн ажлын үр дүнд уралдаанд оролцогчид үр дүнд хүрдэг юм.

-Таныг энэ уралдаанд эхнээс нь дуустал нь татах хүч нь юу вэ?

-Уралдаанд оролцогчдын уур амьсгал. Маш сайхан энергитэй, нийтэч баг өрсөлдөж байсан. Уралдаанд өрсөлдөж байна гээд хоорондоо эв түнжингүй, нууцлагдсан, шар хортой тийм байдал байгаагүй. Үргэлж эерэг, дулаахан харилцаа, нээлттэй шударга байдал. Жаргал зовлонгоо ойлголцох шинэ хамт олон надад бий болсон явдал намайг өдөр бүр Голден Жим руу татах хүч нь болж өгч чадсан юм. Мэдээж дараа нь уралдааны шагнал намайг хурцлаж, өдөөж байсан л даа. Би сайн байх юм бол шагнал авч болно шүү дээ гэдэг бодол. Ийм л хоёр татах хүч надад нөлөөлж тэвчээр хатуужилтай байж чадсанаар өөрийн бие галбираа сайхан болгоод зогсохгүй автомашины эзэн болсон.

 

 photo Slide17800x600_zpsa09d9ad0.jpg
 
 
 
 
 
 
чехлы на 6 айфонmost expensive prostitute
Д.Одгэрэл: Надад жин хасах уралдаан шинэ мөрөөдөл, шинэ хайр дурлалыг авчирлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: woman Огноо: 15 January 2014 Reply

bayar hurgie. amjilt

Нэр: Baldan ah Огноо: 5 February 2014 Reply

Mash sain bna minii duu ,ah ni bas 164 sm undur gehdee 108 kg jintei baigaa. 6 sar hurtel 30 kg hasaj chadah bolov uu. Yadaj 75 kg bolcnih yumsan. Daralt ih hul uvduud bagaa l daa.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex