Ч.Содтуяа: Гадаад хүн дагаж явах хөөрхөн охин байна уу гэж сураглах болсон…

Энэ удаагийн редакцийн зочноор “Азийн модель” агентлагийн захирал, мисс, загвар өмсөгч Ч.Содтуяаг урьж ярилцлаа.

-Та Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртлээ. Загварынхан тэр бүр хүртээд байдаггүй шагнал  гэж ойлгодог?
-Загвар, гоо сайхан гэдэг соёлын нэг салбар. Тиймдээ ч энэ шагналаас их урам зориг авсан. Би  2007 онд агентлагаа нээсэн. Тэрнээс өмнө ч гэсэн багшилж байсан. Сүүлийн жилүүдэд бүх аймгаар явж, хөдөө орон нутгийн хүүхдүүдийг соёлжуулах, гоо сайхны мэдлэг олгох, өөрийгөө зөв илэрхийлэх, өөртөө итгэлтэй байх  сургалтыг мэргэжлийн багш нартай очиж явуулсан. Мөн очсон аймаг бүртээ тэмцээн зохион байгуулан, шилдгийг нь шалгаруулан миссийн тэмцээнд орох охидыг  авч ирдэг. Тэд маань их амжилттай явж, зарим нь  олон улсын хэмжээнд гэрээтэй ажилладаг том модель боллоо. Миний сургасан хүүхдийн тоо 5000 мянга давсан.  Мөн “Miss Mongolia” тэмцээнийг арав гаруй жил хамтран зохион байгуулж  байна. Олон сайхан шавь нар маань амжилттай явж байгааг минь үнэлж энэ шагналыг өгсөн байх. Цаашдаа арван жилийн хүүхдүүдэд гоо зүй, загвар, хүмүүжлийн гэх мэт чухал шаардлагатай сургалтуудыг хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ гол асуудалд анхаарал хандуулах нь суларсан. Тэд эцэг эхтэйгээ нээлттэй байж чаддаггүй. Тийм ч учраас би сургалтаараа  хүүхдэд хүнлэг энэрэнгүй, хүндэтгэлтэй зан харьцааг суулгахыг хичээдэг.

-Та олон жил загвар өмсөж байна. Анх загвар өмсч байсан үеэ одоо цагийн загварынхантай харьцуулахад ямар санагддаг вэ?
-Монголын загварын ертөнц одоо л сэргэж хөгжиж байна.  Энэ үеийнхэн их азтай. Гадаад, дотоодын тэмцээнд орох боломжууд бүрэн нээлттэй, зөвхөн загвар гэлтгүй салбар бүрт өсч дэвжих боломж байна. Бидний эхэн үетэй харьцуулбал ядаж л яаж алхаж, юу өмсөх, биеэ яаж авч явахыг нь хүртэл заагаад өгдөг багш нар нь байна шүү дээ. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Бүх зүйл нь бэлэн байхын хэрээр ёс жудаг, хүнлэг байдал, зан суртахуун гэдэг зүйл нь орхигдоод байна. Ялангуяа загварын ертөнцдөө нэгнээ хүндэлж, бусдыг ялгаварлан гадуурхахгүй, зөвхөн амиа бодож  болохгүй гэдгийг сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Миний үед олон улсын миссийн тэмцээнд өмсдөг байсан хувцсыг одоо манай охид өдөр тутмын тайзан дээр өмсөх жишээтэй. Ер нь бидний үеийн эхлэлтэй газар тэнгэр шиг зөрөөтэй.

-Таны үеийнхнийг баян хүмүүсийн ивээлд ордог, гадаадад очиж биеэ үнэлдэг гэх мэтээр ихээхэн гоочилдог байсан. Одоо загвар өмсөгчдийг үнэлэх үнэлэмж дээшилсэн үү?
-Тухайн үед мисс загвар өмсөгч цөөн, олон улсын тэмцээнд явж шагнал авах тохиолдол ховор байсан учраас  “шуум” их байлаа. Одоо бол гайгүй  тэмцээнээс баргийн шагнал аваад ирэхэд тоохоо больчихсон. Нөгөө талаас хүмүүсийн ойлголт дээшилсэн. Загварынхан гэхээр л шалдалдаг, нүцгэлдэг  гэж ойлгодог үе байсан юм шүү.  Саяхан Увсад миссийн тэмцээн хийх гээд очиход  зарим хүмүүс манай хүүхдүүд тэгж шалдалж нүцгэлж чадахгүй гэсэн. Тэгээд би “Энэ хүүхдүүдийг сургалтад хамруулбал бусад залуустаа үлгэр дуурайл үзүүлж чадна. Танай нутгаас мисс төрж, цаашлаад олон улсад ч нутгийнхаа нэрийг гаргах боломжтой” гэхэд хүмүүс нь ойлгосон.  Манай агентлаг сая шинэ жилээр өдөрт хоёр гурван тоглолттой байлаа. Хүмүүс баярлаж цэнгэхийн хажуугаар гоо сайхан,  биеэ гоё авч яваа охидыг харж, тэднийг үнэлэн цалинжуулж байна. Монголыг дэлхийн  хэмжээний сурталчилгаанд үндэсний хувцастай сайхан охид заавал багтдаг.  Уулын мод урттай богинотой гэдэг шиг загварын ертөнцөд ороод амар хялбар аргаар мөнгө олъё, баян хүнтэй сууя, хэн нэгний нөхрийг дэгээдье гэсэн бодолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бид шавь нараа энгийн  хүүхдүүдээс олж авч сургаад яг загвараар, модель болоод бидний хамтарч ажилладаг брэндүүдтэй гэрээгээр хамтарч ажиллуулдаг. Гэрээ нь маш хатуу үүнийхээ дагуу л ажилладаг. Ганц нэг хүний амбиц, хувийн асуудлаас болж бусад нь ингэж хэлэгдэнэ гэдэг хэцүү.  Тэгэхээр нийгэм үүнийг сайн ялгаж ойлгох хэрэгтэй гэж боддог.

-Загварын агентлагууд дундах өрсөлдөөн болон танай агентлагийн байр суурийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Саяхан “Miss Mongolia” тэмцээнд таваас дээш жил ажилласан агентлагуудыг оруулна гэхэд  “Шилмэл загвар”, “Монгол модель”, “Эра” тэгээд манайх л багтаж байсан. Тэр ч утгаараа би эдгээр агентлагуудыг  өрсөлдөгчөө гэж боддог. Дөнгөж нээгдсэн өөрийн гэсэн модельгүй, учраа олоогүй газруудыг өрсөлдөгч гэж бодохгүй байна. Манай нэг гадаад хамтрагч надад “Монголд одоо хэдэн агентлаг байна аа, яасан олон юм бэ” гэсэн. Надад ч гэсэн цөөн хүн амд ийм олон агентлагийн хэрэг байна уу гэж бодогддог. Сүүлийн үед юу хийдэг нь  тодорхойгүй маш олон агентлаг нээгдэх болсон. Хүний наймаа газар авч байгаа энэ үед зарим загварын агентлагийг шалгах хэрэгтэй.  Төсөл хөтөлбөрийн нэр барьж  гадаад хүмүүсийг дагаж явах хөөрхөн охид хэрэгтэй байна гэж сурах хүн олширсон. Манайх бол ийм асуудлыг  огт зөвшөөрдөггүй. Гэхдээ иймэрхүү саналыг зөвшөөрөөд мөнгийг нь авчихсан, хөл дээрээ хурдан босох гэсэн атгаг санаатай газрууд байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор анхааралтай хандах хэрэгтэй. Зарим нэг бааранд насанд хүрээгүй охидыг нүцгэлээд гаргаж байна. Энэ бүгд чинь өрсөлдөөн  бус аюул болчихоод байна.

- Мисс Х.Бадамгэрэл танай агентлагт ажиллаж байгаад тусдаа гарсан. Та хоёрыг муудалдсан гэх хэл ам одоо хэр тасардаггүй?
-Анх Х.Бадамгэрэлийг “ Үнсгэлжин” тэмцээнд орж байхаас эхлээд олон тэмцээнд  шүүгчээр суудаг байлаа.  Тэгээд тодорхой хэмжээгээр дэмжээд загварын ертөнцөд ороход нь тусламж үзүүлсэн. Ер нь загварын агентлаг байгуулах суурийг нь тавьж өгсөн гэж боддог. Х.Бадамгэрэл манай агентлагт маш их юм сурсан. Анх багшлах уу,  яах уу гэхэд нь чи чадна гээд бүх юмыг нь зааж хөтөлж байсан.  Ерөөсөө маргалдаагүй. Зүгээр л хүмүүсийн таамаглал.  Гэрлээг тусдаа гарсных нь дараа “Face of Mongolia” тэмцээн дээр бид хоёр тааралдсан. Бид “Гадуур аймаар шуум дэгдэж байна аа. Балай юм бэ”  гээд л өнгөрцгөөсөн. Үнэхээр  маргаан болоогүй, юунаас ч болж маргалдах юм. Харин агентлагаа байгуулах суурийг нь бол тавьж өгсөн.

-Та үүнийг дахин дахин яриад байх юм. Шавь тань таны ач тусыг мэдэж байгаа болов уу?
-Тийм ээ. Х.Бадамгэрэлийг агентлагаа нээхээс нь өмнөхөн би хоёр сар гаруй хугацаанд Тайланд явсан. Тэгэхдээ Гэрлээд сургалтын төвийг бүхлээр нь үлдээж  бүх ажлаа  хариуцуулаад явсан. Монголд ирээд эгч нь ирчихлээ. Одоо ажлаа авах уу гэсэн чинь “Содоо эгчээ та жаахан хүлээж байгаач, дахиад нэг сар ажиллуулаад үзье” гэж гуйж байсан. Өмнө нь дандаа би агентлагаа бүхэлд нь хариуцаж ажилладаг байсан. Тэгэхээр би Гэрлээд их тус болсон гэж бодож байгаа. Ор тас хоосон юман дээр шинээр ажиллаж эхэлнэ гэдэг хэцүү шүү дээ. Тэгэхэд бүтэн 5- 6 жил ажиллачихсан нэр дээр ажиллаад, хөтөлбөр ингэж боловсруулдаг юм байна, ингэж харилцдаг юм байна гээд л бүхнийг бие даагаад гурван сар ажиллахаар туршлага сууна биз дээ. Тэгээд манай хүүхдүүдээс тасалж аваад гарна гэдэг бол маш том дэмжлэг. Ингэлээ гээд би тэрнийг нь үгүйсгэхгүй, тэртээ тэргүй ихэнх моделууд маань над дээр үлдсэн, зарим шинэ охид Гэрлээг дагаад явсан. Гэхдээ  энэ бол муудалцах шалтгаан биш.

- Шуудхан хэлэхэд таныг араар тань тавьсан юм шиг санагдаагүй гэж үү?
-Яахав гайхахын хувьд бол жаахан гайхсан. Гараад явахдаа гол нь биш. Би Гэрлээг  шинэ агентлаг байгуулж байгааг гадаад хамтрагч нараасаа анх сонссон.  Манайх Сингапурт болдог “Ferrari Model” гээд сурталчилгаанд заримдаа Х.Бадамгэрэлийг явуулдаг байсан. Тэгсэн манай сингапур хамтрагч нар “Содоо чи өөрөө ажиллуулж байгаа юмуу, танай модель чинь ажиллуулж байгаа юмуу, хамтарч ажиллая гээд яваад байх юм. Чи байгаа юмуу” гэж асуусан. Тэгэхээр нь би бүр гайхсан. Дараа нь манай нэг Франц хамтрагч “Содоо энэ Х.Бадамгэрэл нэг юм яриад яваад байх юм. Энэ үнэн үү” гэсэн. Одоо ч гэсэн надад өөрөө хэлээгүй байгаа. Х.Бадамгэрэл над дээр ирээд миний нүд рүү харж байгаад “Содоо эгч ээ дүү нь одоо ингээд их юм сурсан юм чинь тусдаа гарлаа, өөрийнхөө агентлагийг нээж байгаа. Хоёулаа хамтарч ажиллая” гэсэн бол илүү их дэмжээд гаргах байсан. Тэгэхдээ  яахав, хүүхэд юм чинь айгаа биз, жийрхээ биз гэж бодоод л өнгөрчихсөн. Одоо тэгээд манай агентлаг хэвийн л ажиллаж байна. Гэрлээг гарахад оронд нь мисс Д.Долгион багшилья гэсэн.  Манай гадаад хамтрагч нар манайхтай гэрээтэй хэвээр үлдсэн. Тийм болохоор тэр болгонд нь бухимдаад л,  ганц багшийгаа алдсаны төлөө ингээд байх шаардлага байхгүй.

-Загвар өмсөгчдийг хоосон толгойтой гэх нь бий. Тэр тусмаа  араг өшиглөж  зурагаа авахуулсан моделийн алхам энэ ойлголтыг бүр ч бататгасан. Танай агентлагт  монгол ахуй, уламжлалын хичээл ордог уу?
-Манайх уламжлалт, ёс заншил, монгол үг хэллэгийн талаар мэргэжлийн хүнээр хичээл заалгахаар төлөвлөсөн. Тэр зурагны тухайд би бусадтай нийлж буруушаамааргүй байна. Тэр зурагчин нь гадаад хүн. Гадаад хүний нүдэнд тэр бүхэн өөрөөр харагдсан байж болно. Харин моделиудын хувьд бол мөнгө төлсөн учраас “яая” л гэнэ тэгж зурагаа л авахуулна. Бас тэр хүүхдүүд чинь монгол ахуйг сайн мэдэхгүй. Зарим нь монгол гэрт ч хонож үзээгүй байх. Тэгэхээр шууд буруутгах бас хэцүү. Ядаж  тэр зургийг авч байхад эргэн тойронд нь “хүүе ингэж болдоггүй юм” гээд хэлчих хүн ч байгаагүй юм байх даа гэж бодож, харамссан. Нэг зурагнаас үүдээд бүгдийг нь толгой хоосон, юу ч мэддэггүй гээд муулаад байх  шаардлагагүй гэж бодож байна. Харин монгол ахуй соёл, зан заншлын наад захын мэдлэгүүдийг агентлагууд охидуудад олгох ёстойг ойлгосон.

-Дизайнеруудын  ур чадварын талаарх таны бодол..?
-Би өөрөө өсвөрийн зохион бүтээгчдийн загварын анги төгссөн. “Хаврын гоёл”, “Монгол бахархалт үндэсний хувцас”-ны тэмцээн гээд олон тэмцээнд өөрөө загвараа гаргаж дизайнераар оролцож байсан. Маш их тэвчээр хөдөлмөрийн үр дүнд загвар бий болдог учраас энэ ажлын хэцүүг би мэднэ. Би шавь нартаа диеайнеруудын хамаг бүхнээ шингээж хийсэн хувцаснуудыг хүүхэд шигээ хайрлах ёстой шүү гэж захидаг.

-Таны  хувьд үнэлдэг, хүндэлдэг загвар зохион бүтээгч олон байдаг байх?
-Манай дизайнерууд бүгд сайн. Одоо миний энэ өмсч байгаа хувцсыг гэхэд л  дизайнер Д.Овдогмэд эсгийгээр хийсэн. Миний хамгийн сайн найз. Италид сурч байгаа. Бас “Торго” салоны О.Болд байна. Энэ хүмүүс монголын шинэ брэндийг бүтээж байна. Манай оёдолчид ч сайн, дизайнерууд ч сайн. Гадагшаа тоглолт хийхэд хаана ч гологдхооргүй мундаг болсон. Сая Тайландад Үндэсний дизайнеруудын холбоотой хамтраад Монголыг соёлын өдрүүдийг хийсэн. Хүмүүс нь үнэхээр гайхсан.  Тайланд торгоор хийсэн хувцаснуудыг өөрсдөө хараад ингэж хийж болдог юмуу гээд байсан.

-Та энгийн үед ямар хувцас өмсөх дуртай вэ?
-Биед эвтэйхэн импортын  хувцас өмсдөг.  Ноолуур хааяа өмсөнө. Гэхдээ ноолуур их эмзэг, байнга угааж болохгүй, хими цэвэрлэгээнд өгөхөөр өртөг өндөр. Ер нь гадагшаа явахдаа л хувцсаа авчихдаг. Заримдаа баяраар, онцгой өдрөөр  өөртөө захиалж хийлгэсэн хувцас өмсөнө. Заавал брэнд, үнэтэй хувцас өмсөнө гээд байдаггүй. Өнөөдөр бол  Д.Овдогмэдийн эсгийгээр хийсэн хувцсыг өмссөн байна.  Эсгий их дулаахан байдаг юм.

-Та өөрөө загварын хүний хувьд өндөр үнэ бүхий хувцаснуудынхаа нууцаас задлахгүй юу?
- Би яг тодорхой хэлмээргүй байна. Надад би тэдэн төгрөгөөр авсан гэж хэлэхээр эвгүй санагдаад байдаг юм. Манай агентлагийн хувцасны өрөөнд миний маш олон хувцасны цуглуулга бий.  Саяхан Cosmopolitan сэтгүүлээс  миний хувцаснуудын талаар сурвалжлага авсан.  Надад үндэсний хоёр гурван зуугаад хувцас, гоёлын их олон даашинз бий. Заримыг нь би ганц өмсөөд л дахиж өмсөөгүй.  Тэгээд манай охидын загварын хувцас болоод явдаг. Тэр олон хувцаснаасаа тэр энэ гэж яримааргүй байна. Нэгийг нь онцолчих юм бол бусад нь гомдчихно.  Гэхдээ би  “Урлах эрдэм” дээд сургуулийн хувцаснуудыг тоож өмсдөг. Ямар ч брэндийн хувцаснаас дутахааргүй загвар сайтай, хүний биед эвтэйхэн, суулт сайтай хувцас урладаг. Аливаа оюуны бүтээлийг үнэлнэ гэдэг боломжгүй. Тэр хүний ур хийц оюуны бүтээл гэдэг л илүү чухал.

-Акссесуарын тухайд?
-Дурсамжтай, үнэ цэнэтэй нэг зүйл бий. Намайг магистраа хамгаалж сургуулиа төгсөхөд аав минь баяр хүргэж, маргад чулуун зүүлт бэлэглэж байсан. Тэр л миний хувьд их үнэ цэнэтэй.

-Тань руу чиглэсэн янз бүрийн мэдээлэлд хэр ач холбогдол өгдөг вэ?
- Уг нь бол нэг их ач холбогдол өгөөд сүйд болоод байдаггүй. Харин хамгийн сүүлд уур хүргэж, зүгээр өнгөрөөхгүй дээ  гэж бодогдуулсан нь “Миний аавыг бурхан болоход бусдад хутгалуулж нас барсан гэсэн худлаа мэдээлэл” байсан. Өвчнөөр өөд болсон хүнийг ямар ч баримтгүйгээр ингэж бичсэнд их гомдсон. Тэр мэдээллээс болж  эмээгийн бие  муудсан. Аав маань их олон шавь нартай, тэд нарт ч хэцүү туссан. Намайг хар залуутай болжээ, шинэ нөхөртэй болжээ гээд бичиж л байдаг. Тэр бол яахав ямар нэг сенсаци байх л ёстой юм чинь. Тэд нар чинь бидний  PR-г үнэгүй хийгээд өгчихөж байгаа юм чинь.

-Охиноо  загвар өмсөгч болгоно гэсэн бодол байдаг уу?
-Миний охин загварынхан дунд л өсч байна. Одоо ч гэсэн манай ажил дээр гүнзгий ангийн шавь нартай маань хамт байгаа. Багаасаа харж өссөн зүйл нь болохоор загварын алхааг их сайн хийдэг. Гэхдээ охины маань сонирхол л мэднэ. Одоо таван настай. Өөрөө том жүжигчин болно гэж ярьдаг. Их сэргэлэн, хүнээс бишүүрхдэггүй, нүүр хагарсан хүүхэд л дээ. Заримдаа хүүхэлдэйн кино үзчихээд  далайн дээрэмчин болно гэдэг. Том болоод жүжигчин эсвэл загвар өмсөгч болно гэвэл би дэмжинэ.

-Охиноо том болж хэрсүүжихээс нь өмнө бүтэн гэр бүлийг бий болгоё, аавтай болгоё гэж боддог уу?
-Бодолгүй яахав. Би нэг ахтай айлын бага охин. Үнэхээр аавын эрх охин байсан. Ээжээсээ өмнө  аавтайгаа ярьдаг, оройтоход нь ээжийн өмнөөс хардах юм болно. Аав минь намайг үнэхээр  эрхлүүлж  хайран дундаа өсгөсөн. Миний аав эдийн засагч хүн байсан. Би аавынхаа  мэргэжлийг нь хүртэл эзэмшсэн. Өөрөө тэгж өссөн болохоор охиныхоо амьдралд эмзэглэдэг. Салаа замын эрхээр гэдэг шиг нөхрөөсөө аргагүй болоод л салсан. Охиноо аавтай болгоё гэсэн бодол байлгүй яахав. Гол шалгуур нь надаас илүү миний охинд л сайн байгаасай. Гэхдээ энэ чинь захиалгаар бүтдэг зүйл биш. Намайг тойрсон олон залуус байгаа  ч уулзах цаг бага болохоор  өдөр хоног өнгөрөөд байна. Тэгж байгаад болох байлгүй дээ.

-Хүүхэд их зөнтэй. Өөртөө сайн хүнийг андахгүй шүү дээ?
-Манай охин царайлаг л бол очоод наалдчихна. Манай эрэгтэй загвар өмсөгчдийг харж байгаад хамгийн царайлаг руу нь л гүйж очоод “агаа,  ааваа” гээд тэврүүлчихдэг.

-Тийм үеийг нь харахад танд хэцүү байдаг уу?
-Тэгэлгүй яахав, их хэцүү. Өөрөө аав ээжийнхээ бүтэн хайран дунд өссөн болохоор охиныхоо өмнө буруутай гэдгээ мэдэрдэг. Охиноо эмээ өвөөгийн хүүхэд л болгож өсгөж байна. Нөхрөөсөө салснаасаа хойш хэнээс ч хараат бус амьдраад сурчихсан болохоор шууд нэг хүнтэй нийлнэ гэдэг их хэцүү.  Намайг тойрон хүрээлж байгаа олон залуус байгаа ч тэр болгонд нүүр өгөөд  уулзаад болзоод явах ямар ч зав  байдаггүй.

-А.Чингүүн охиндоо хэр анхаарал тавьдаг вэ?
-Охиноо ерөөсөө асуудаггүй ш тээ. Бид хоёр ёстой нөгөө жинхэнэ утгаараа сална гэдэг шиг салсан.  Дахиж нэг ч удаа уулзаагүй. Охинтойгоо ч уулзаагүй.

-Охин чинь аавыгаа мэдэх үү?
-Мэдэхгүй ш дээ. Охиноо гэхгүй байгаа хүний талаар хэлээд яах юм бэ?

-Охиндоо аавынх нь талаар яаж тайлбарладаг вэ?
-Охин өвөөгөө л “аав” гэж дууддаг байсан. Аав маань өнгөрөөд жил ч болоогүй байна. Аавыгаа өвөөгөөрөө төсөөлдөг байсан болохоор тэнгэрийн оронд байгаа л гэдэг юм. Чингүүн бид хоёр салаад таван жил болж байна. Энэ олон жилийн хугацаанд хүүхдээ нэг ч асуугаагүй хүн эргэж уулзах нүүр байхгүй байхгүй л дээ. Хэрвээ гарч ирээд уулзвал тэр л биз. Гэхдээ хүүхэд  хүлээж авахгүй. Охиноо асуугаад ирсэн бол уулзуулахгүй энэ тэр гэхгүй л байсан. Бүр нэг ч удаа утсаар асууж байгаагүй. Хүмүүс их гайхдаг.   Би бол түүнийг сайн явж байвал боллоо гэж боддог. Одоо  сайн ханьтай учраад сайн явж байгааг нь сонсоод ашгүй дээ л гэж боддог. Муу явбал эргэж чангаагаад бөөн юм болно шүү дээ. Бид хоёрт гай бололгүй явж байгаад нь баярладаг. Хүмүүс хүүхдийг нь төрүүлчихээд мөнгө аваач, хуульч найз нар маань шүүхдээд мөнгө аваад өгөх үү гэдэг. Би тиймэрхүү яриануудыг огт тоодоггүй. Нэгэнт сайхан явж байгаа хүнээр би оролдож яах юм, намайг гарч ирэхээр эхнэр нь ч уурлах юм бил үү. Би юугаар ч дутахгүй бүх юмаа өөрөө болгоод байж тэрний мөнгөөр ч яах юм билээ, хэрэггүй шүү дээ. Надад тийм сонирхол алга.

-Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэж үг бий.  Та Чингүүнтэй эхлүүлсэн амьдралдаа харамсдаг уу?
-Ерөөсөө харамсдаггүй. Харин ч намайг ийм хөөрхөн охинтой болгосон. Хэрвээ энэ хүн байгаагүй бол би өдийд завгүй гээд л ганцаараа явж байж магадгүй.  Анх юугаа ч мэдэхгүй хүүхдүүд бие биедээ дурлаад, ямар ч тооцоогүй хүүхэд гаргасан. Аавын  минь өнгөрөхөөс өмнөх бүх аз жаргал  байсан. Одоо ч гэсэн ээжийн минь амьдралын утга учир болж байна. Тэгэхээр энэ бол миний сайхан сэтгэлтэй явсны минь бэлэг юм болов уу гэж боддог. Тэр хүн миний амьдрал гарч ирж намайг ийм хөөрхөн хүн бүхний хайрыг булаасан охинтой болгочихоод,  ямар ч хэл ам хийлгүй яваад өгсөнд нь их баярладаг. Охин маань төрөөд манай гэрийн бүх аз жаргал нь болсон. Ах маань хүнтэй суугаагүй байсан. Тэгээд л ээжийн эгч дүү нар гээд хүн болгоны гар дамжиж өссөн дөө. Бид нарт тэгж аз жаргал бэлэглэсэн болохоор тэр хүнийг уучилж  явдаг.

-Гэр бүлийн амьдрал зохионо гэдэг  хэцүү санагдсан уу?
-Тийм шүү, үүнийг би их сайн мэдэрсэн. Огт өөр орчинд өссөн, хүмүүжил, соёл өөр хүмүүс хамт байна гэдэг хэцүү.  Бид хоёрын хооллолт хүртэл таардаггүй байсан.  Манайх чинь эрүүл хоолтой айл, хуурсан хайрсан хоол, халуун ногоо ерөөсөө хэрэглэдэггүй. Харин тэднийх их өөр, эсрэгээрээ. Дандаа хуурсан хайрсан , дарсан ногоо халуун ногоо иднэ. Хоол унд таардаггүй болохоор их хэцүү байсан. Тийм хүмүүс  хамт байж нэгийгээ хайрлана гэдэг  маш их тэвчээр шаарддаг юм билээ. Эхэндээ бол яахав бие биедээ дурлачихсан  ямар хоол идэх, ямар соёлтой байх нь огт хамаагүй явлаа. Яваандаа үнэхээр тэвчишгүй  үйлдлүүд гарч эхэлсэн. Тэр болгон дээр л хүлээцтэй хандаж, нэг нь алдааг нь засах гэж  нөгөөх нь өөрчлөгдөх гэж хичээх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй чи карьераа өсгөж  надаас илүү гарах гэлээ гээд л барьцаад байвал бүтэхгүй шүү дээ.

-Ч.Содтуяа хэр тэвчээртэй хүн бэ?
-Тайван л байхыг хичээдэг. Тэвчишгүй юмыг шууд хэлчихнэ. Би  дандаа өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг учраас маш хариуцлагатай байх ёстой. Тийм болохоор ажилчдаа хариуцлага алдсан тохиололд шууд хэлнэ, эсвэл эвээр ярьж ойлгуулдаг. Манай аав ээж хоёр чинь улаан социалист хүмүүс байсан болохоор би ч гэсэн тийм хүмүүжилтэй, их зарчимч.  Гэхдээ бас тийм аймаар хатуурхдаггүй. Би өөрөө их тайван орчинд өссөн. Манайхан өрөө өрөөндөө ороод л суучихдаг байлаа. Ах философич, ээж хөгжмийн хүн их зөөлөн, аав маань эдийн засагч. Их тайван хүмүүс.  Хүн багаасаа ямар орчинд өснө яг тэр чигээрээ л байдаг. Би тэгж эд эсээ үхүүлээд л, уурлаад байдаггүй. Харин ч уурласан байгаа хүмүүсийг тайван сонсож байгаад асуудлыг тайлбарлаад гаргадаг.

-Та зөрүүд үү?
-Манай найзууд намайг их зөрүүд гэдэг. Өөрөө бүх юмаа хийгээд сурчихсан болохоор бүхнийг өөрөө хийдэг. Бас нэг үгүй гээд зүтгэсэн бол үгүй чигээрээ л зүтгэчихдэг зантай.

-Зөрүүд зангаасаа болж хохирол амсч байв уу?
-Үгүй ээ. Харин ч намайг аварч байсан удаатай. Гэхдээ юмны учрыг олно гэдэг их чухал. Учрыг нь олж байж л шийдвэр гаргах хэрэгтэй. Ухаантай зөрүүдлэж бас болно шүү дээ.

-Эмэгтэй хүний хэрэглээг та өөрийнхөөрөө тайлбарлаач?
- Миний хувьд хэт их чамирхаад байдаггүй, гэхдээ гоё ганган байх шаардлагатай үедээ бол чамирхана. Үнэхээр өөрт таалагдсан зүйлээ үнэтэй ч байсан авч чаддаг. Нөгөө талаас би өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж ирсэн үр шимийнхээ ачаар өртөг үүсгэхгүйгээр хүссэнээ авах тохиолдол бий. Хүйтэнд сайхан дулаан хувцас, ноосон өмд, бойтгон гутлаа өмсөөд л явдаг.  Зохицуулж хувцаслах л чухал.  Гэр бүлдээ тодорхой хөрөнгө зарж, эрүүл хоол хүнсэнд мөнгө зарцуулдаг байх хэрэгтэй. Өнөөдөр би захын нэг дэлгүүрт ороод хямдхан хятад хувцас авч тохируулаад өмсөж чадах л байхгүй юу. Тухайн хүний бие галбир зохицуулалтаас бас хамаарна. Заавал үнэтэй хувцас өмсөх гэж улайран зүтгэх хэрэггүй л гэж боддог.

-Та гэр бүлээрээ эрүүл хооллодог гэсэн. Таныхаар яг ямар хоол хүнсийг эрүүл хооллолт гэх вэ?
-Би хүүхдүүдэд зөв эрүүл хооллолтын талаар хичээл ордог. Өглөө илчлэг ихтэй хүнс хэрэглэнэ. Өдөр нь өөрийнхөө дуртай махтай хоолоо иддэг. Харин орой бол ислэг ихтэй биенээс хурдан гадагшилдаг ногоо жимсээр хооллож хэвшсэн.

-Айраг уудаг уу?
-Уулгүй яахав. Айраг уудаггүй монгол хүн гэж юу байхав.

-Шар айрагт хэр вэ?
-Мууш тээ. Шээс шиг санагдаад ёстой ууж чаддаггүй.

-Тэгвэл сархад хэр хүртдэг вэ?
-Бүр огт хэрэглэхгүй байна гэж юу байхав. Насанд хүрсэн хүн чинь элдэв баяр ёслол, найз нартайгаа уулзах гээд уух шаардлага гардаг. Тохируулаад л хэрэглэдэг. Гэхдээ тэгж тасарч унатлаа ууж үзээгүй. Би ерөөсөө тасардаггүй юмаа /инээв/. Нэг ч удаа тэгж тасарч үзээгүй шүү. Хааяа найзуудтайгаа хамт уудаг л юм. Тэгээд би ганцаараа эрүүл шахуу  үлдчихдэг.

-Ярилцсанд баярлалаа

mnb.mnводонепроницаемый чехол для iphone 5escorts females


Ч.Содтуяа: Гадаад хүн дагаж явах хөөрхөн охин байна уу гэж сураглах болсон…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: from Tokyo Огноо: 15 January 2014 Reply

Saihan yariltslaga boljee.Chadraa bagshiigaa ood bolsnig yariltslagaas l medlee.uneheer ch aaviin erh ohin baisandaa.ohindoo mash ih hairtai, bolovsrold ni yunaas ch iluu anhaardag aav baisaniig medeh yum bna.

Нэр: nara Огноо: 21 September 2016 Reply

zaluu nasandaa omgolon baij dee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex