65 настай Рон Шеппард 8 удаа гэрлэж, Англи улсын хамгийн олон удаа гэрлэсэн хүнээр шалгарчээ.
Тэрээр өөрийгөө “Хуримын бөгжний хаан” гэж нэрлэдэг гэнэ. Наймдахь эхнэр Вэн Платино нь 35 настай, Шеппардтай хуримлаж хамтран амьдраад 9 жил болж байгаа юм байна. Шеппард түүний сүүлчийн гэрлэлтийн талаар ярихдаа, Платино бол түүний 47 жилийн турш хайж эцэст нь олсон жинхэнэ хайр нь юм гэлээ.
Шеппард 19 настайдаа анхны эхнэр Маргареттайгаа хуримлажээ. 1966 оноос 2004 оны хооронд тэрээр 8 удаа гэрлэсэн бөгөөд 8 хүүхэд төрүүлсэн аж. Өдгөө тэрээр 8 хүүхдийн 13 ач зээ, 4 ачинзар зээнцэртэй өнөр өтгөн гэр бүлтэй.
Тэрээр өөрийн амьдралынхаа тухай “Хуримын бөгжний хаан” нэртэй ном хүртэл бичиж хэвлүүлсэн байна.
\Орчуулсан: Э.Эрдэнэсувд\