ИСЛАМАБАД. /Voiсe of Russia/. Пакистаны өдөр тутмын “The Express Tribune” томоохон сонины цахим санал асуулгад оролцогч пакистанчуудын 61 хувь нь эмэгтэйчүүд хүссэнээ өмсөх хэрэгтэй гэж үзэж байна. АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгаанд үндэслэн цахим санал асуулга явуулжээ.
Эмэгтэйчүүд нийтээрээ өмсөхөд “тохиромжтой” хувцаслалтыг тодорхойлохоор лалын шашинт долоон улсын дунд явуулсан судалгааныхаа дүнг энэ сарын эхээр АНУ-ын Мичиганы их сургуулийн Хүн ам судлалын төв нийтэлсэн юм.
Пакистанчуудын 22-хон хувь нь л “никаб” буюу гивлүүрийг эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой хувцас гэж үзэж байгааг санал асуулга харууллаа
Мөн пакистанчуудын дөнгөж 22 хувь нь эмэгтэйчүүд хүссэнээ өмсөх хэрэгтэй гэжээ.
Мичиганы их сургуулийн судалгааны зарим асуултаас авсан, “The Express Tribune” сонины таван өдрийн цахим санал асуулгад 2235 хүн оролцсон байна.
Тэдний 1692 буюу 76 хувь нь эрэгтэй хүн байв. 74 хувь нь Пакистаны иргэн, 18 хувь нь Пакистанд амьдарч байгаа гадаадынхан, найман хувь нь “бусад” гэсэн ангилалд багтсан хүмүүс байжээ.
Г.Доржханд