Хэд хоногийн өмнө охин бид хоёрт садангийнхаа гэрийг харах үүрэг ноогдоод.. Орон сууцанд амьдардаг болохоор гэр хороололд гал түлэх нилээн хэцүү байлаа. Нэг гал түлэх гэж бүтэн шүдэнз дуусгалаа.
Охиноо дааруулахгүйн тулд хөнжилд оруулж хэвтүүлээд, гал түлэх гэж бүтэн цаг ноцолдож байж арай гэж асаагаад гэрээ дулаацуулаад охин дээрээ очтол охин маань “Ээжээ, та даарчихсан байна” гээд жижигхээн хоёр гараараа гарыг минь барьж гэдсэндээ нааж дулаацуулахад надад хичнээн сайхан санагдсан гээч. Өдий хүртэл жаахан хэвээрээ гэж боддог байсан охиноо том болж ухаан суусныг тэр л үед мэдэрсэн.
Хэрвээ бид хоёр дулаахан гэртээ байсан бол энэ нандин мөчийг хэзээ ч мэдрэхгүй ч байсан байж болох юм. Охиндоо хайртай шүү.
БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ