Хошин шогийн жүжигчин Г.Ундармаа хэмээх энэ адтай бүсгүй жүжигчид дотроо нэлээд чинээлэгт тооцогддог юм билээ. Тэрбээр “Шинэ үе”-ийн Бооёотой ганзага нийлж, хошин шогийн хөтөлбөрөөс хэзээ ч хоцордоггүй бөгөөд “MCS”-ын Оджаргалын үеэл дүү гэдгээрээ бахархдаг гэнэ билээ. Харин саяхнаас эхэлсэн “Grand lady”-ийн шалгаруулалтад жүжигчин бүсгүй багтаад амжжээ. Тэрбээр “Ард Аюуш” ажил хэрэгч хөтөлбөрийн хүрээнд хандив цуглуулж, I амаржих газарт аавуудын өрөөг тохижуулж өгсөн учраас Хүмүүнлэгийн салбарт амжилт гаргасан эмэгтэйгээр тодрох торгон агшинд дөхөөд байгаа аж. Түүнийг ийн хүмүүнлэг үйлсэд гар сунгасан учраас Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр шагнасан байдаг. Ямартай ч адтай гэх тодотголтой жүжигчин Г.Ундармаа салбар бүрт амжилт гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлсэн бололтой.
niigem.mn