Хуурай арьстай хүнд өвлийн улирал бол жинхэнэ асуудал. Эцэс төгсөлтгүй хахир элемэнтүүдтэй тулгарч, гар болон нүүрний арьс тань байнгийн хуурайшилтай байхаас гадна, бүүр загатнаж улайдаг. Тэгээд зогсохгүй бүх бие тань хүртэл тав тухгүй хуурайшиж зовооно. Ихэнх хүмүүс арьс нь хуурайшингуут л тос түрхдэг, гэтэл энэ үргэлж хангалттай байж чаддаггүй. Азаар бидэнд өөр хэд хэдэн аргууд байгаа бөгөөд хуурай арьсны асуудалтай байгаа бүх найзууддаа энэхүү мэдээллийг тарааж тэднийг авраарай.
1. Хуурай арьсанд зориулсан Body Lotion/Cream/Butter (Лосион/Тос/Масло) хэрэглэ
Мэдээж дэлгүүрүүдэд янз бүрийн орц, найрлага, өнгө үнэртэй биений лосион/тос/масло байж таарна. Гэхдээ та хуурай арсны асуудалтай байгаа бол яг хуурай арьсанд тусгайлан зориулсныг нь сонгоорой. Тэдгээр нь ихэвчлэн бусдаасаа илүү өтгөн, арай бага усны найрлага орсон байдаг. Хэрвээ та бүүр хэт хуурай арьстай бол овъёос, сүү, oatmeal, milk, зөгийн балтай тосыг сонгоорой.
2. Хангалттай ус уух
Хуурайшилт гэдэг маань өөрөө шингэн дутагдасны шинж. Иймд та өдөрт ямар ч ажилтай, завгүй байсан гэсэн хамгийн багадаа 8 аяга бүлээн ус ууж байгаарай. Гэхдээ та нэг дор их хэмжээгээр уувал танд тус болохын оронд зүгээр ялгадас болон гарах болно, харин үүний оронд 2-3 балгаар өдрийн турш ойр ойрхон уугаарай. Үүнд жимсний шүүс, эсвэл сүүтэй, байхуу цай орохгүй, харин сайн чанарын ногоон цай эсвэл бага зэргийн зөгийн бал, лимоны шүүс байж болно.
3. Агаар чийгшүүлэгч хэрэглэ
Ажил болон гэрийн агаар хэт хуурай байгаагаас болоод таны арьс хуурайшиж болох тул та өөрийн хамгийн их цаг зарцуулж буй газраа агаар чийгшүүлэгч авч хэрэглэх нь зүйтэй. Агаар чийгшүүлэгч нь тийм үнэтэй биш боловч таны гоо сайхандаа хийсэн маш том хөрөнгө оруулалт байж болох юм. Тэдгээр нь зөвхөн таны арьсыг чийгшүүлэхээс гадна таны амьсгалын системийг мөн чийгшүүлнэ. Мөн гэрийнхээ болон ажлынхаа газар шилэнд ус тавиад цонхны тавцан эсвэл ор болон шүүгээнийхээ доод талд тавьбал уурших ус өрөөний агаарыг чийгшүүлэх нэгээхэн хүчин зүйл болно.
4. Нүүрний тосоо зөв сонго
анарын, байгалын гаралтай тосуудыг хэрэглэх хэрэгтэй. Та баталгаагүй гаднаас орж ирсэн удаан хадгалалтанд тэсвэртэй байлгах үүднээс янз бүрийн химийн бодис хэрэглэсэн тоснуудын оронд зүгээр Монголд үйлдвэрлэсэн тосууд илүү бидний хэт хуурай арьсанд тохиромжтой байдаг. Жишээ нь: Гүүний саамт- Мандухай Хатан нүүрний тосууд
5. Хувцсаа зөв сонго
За ингээд хамгийн эцэст нь энэ хуурай хүйтэн өвөл өөрийн өмсөж буй дотуур хувцас болон ороолт малгай зэрэг арьстай үрэлцэж буй хувцсуудаа биед хамгийн зөөлөн даавуу, эсвэл ноолууран эдлэлийг сонгож хэрэглээрэй. Тэгээд заалан малгай, бээлий, ороолтоо зүүж яваарай. Ингэсэн цагт та яг л зуны борооны дараа алхаж яваа мэт сайхан мэдрэмжийг авч ирэх болно.