Махаа хүйтэн усандаа хийж буцалгавал шөл гарах нь дээр байдаг.
Шөл хийх ногооны цуглуулгад яншуй, ногоон гоньд, цоохор майлз, сонгино, лаврын навч орно. Шөлөө бараг бэлэн болмогц эдгээрийг утсаар баглаж тогоондоо хийгээд хэдэн минутын дараа авна.
Хэрвээ гурвалжих будааг бараг болтол тусад нь чанаад шөл рүүгээ хийвал гурвалжин будаатай шөл эвгүй хөхөвтөр өнгөтөй болдог.
Шувууны махаар шөл гаргахад бас хүйтэн усандаа хийж буцалгадаг. Харин хоёрдугаар хоолонд зориулж шувууны мах чанах бол халуун усанд хийх нь дээр. Ингэвэл шөл нь бус мах нь амтлаг, шүүслэг болно. Сүүмс юмуу дүрлэгний шөлийг давстай хийх нь зохимжгүй Махны шөлийг анх чанахдаа, мөөгний шөлөнд бол гаргахынхаа өмнө давсыг нь хийх хэрэгтэй.
Ногоогоор хийх бол ялангуяа шөлний ногоог урьдчилан битгий бэлтгээрэй, учир нь ногооны витаминт чанар өдөр ирэх тутам алдагдана.
Витамин С нь төмс будааны өтгөн шөлөнд байцаа болон ногооны хүрэн шөлнөөс нэлээд илүү сайн хадгалагдана. Будаа төмсөнд агуулах цардуул нь витаминыг задархаас хамгаалдаг.
Төмс будаа хийгээгүй ногооны шөлийг жаахан хайрсан гурилаар амталбал өтгөн амттай болно.
Ногооны шөлөнл зөөхийг ч биш, хоормог, цөцгий, сүү хийвэл амттай, тэжээллэг болдог.
Хэрэв та давсалсан хэмх хурган чих зэрэг исгэлэн ногоотой төмсний шөл чанавал ногоог хоолоо гаргахын өмнө хийхгүй бол төмс нь хөтуу болно.
Лоолийг шөлөнд махаа болоогүй байхад хийгээрэй.
Хоолоо чанаж болохоос 10…15 минутаас эртгүй загасны лаазалсан махыг шөлөнд хийнэ.
Гурилтай шөл (гидаа)-ийн булингартай болгохгүйн тулд гидаагаа халуун усанд минут хэртай байлгаад шүүж аван шөлөндөө хийгээд болтол нь буцалгаарай. Цагаан будааны шөлний талаар ч ийм зөвлөгөө өгч болно. Угаасан цагаан будаагаа 3-5 мигут буцалж байгаа усанд байлгаад шүүж шөлөндөө хийгээрэй. Гидаа хөндий гоймон, цагаан будаа сүүнд муу чанагдах учир сүүтай шөл хийхдээ усанд 3…6 минут урьдчилан чанаарай.
Чанаж бэлэн болсон шөлөнд лаврын навчаа битгий орхиорой. Хоолоо чанаж болмогц нунтаг сармис хийгээрэй.
Шөл чинь шорвог болчихвол халбаганд ёотон хийгээд дүр. Тэгээд ёотонгоо уусаж эхэлмэгц халбагаа аваарай. Дахиад шорвог хэвээрээ байвал дахин дүрээрэй.
Хэрвээ шорвог шөлөнд чимх цагаан будааг даавуунд боож хийгээд буцалгавал цагаан будаа давсыг нь шингээж идэж болхоор болно.
Ногоог чанахад ашигтай олон зүйл нь усан шөлөнд шингэнэ. Түүнийг сайн эзэгтэй нар шөлтэй хоол хийхэд ашиглана.
Янз бүрийн шөлөнд оруулах ямар хольц хийхийг мэдэх нь маш чухал. Хонины махтай шөлөнд гаа, яншуй, ногоон гоньд, хар чинжүү, үхэр, шувууны махтай шөлөнд яншуй, хар чинжүү, шоштой шөлийг гаа зэргээр амтална.